Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 26:22 - Ариун Библи 2013

22 Би та нарыг үр хүүхдээс чинь хагацааж, хээрийн араатанг дунд чинь явуулж, мал сүргийг чинь устгаж, хүн амыг чинь цөөрүүлэн, замуудыг чинь эзгүйрүүлэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Би та нарыг үр хүүхдүүдээс чинь хагацаан, мал сүргийг чинь устган, та нарын тоо толгойг багасгаж, ингэснээр замуудыг чинь эзгүйрүүлэх хээрийн араатанг дунд чинь сул явуулах болно.

Gade chapit la Kopi




Леви 26:22
17 Referans Kwoze  

Хэрэв Би газраар догшин араатнуудыг явуулж, тэд түүнийг үр хүүхдүүдээс нь хагацааж, тэр нь эзгүйрэн ингэснээр араатнуудаас болж түүгээр дайран өнгөрөх хүн үгүй болбол


Тэд өлсгөлөнгөөр үрэгдэн Гал шиг халуун, гашуун сүйрлээр сөнөх болно. Би бас тэдэн уруу араатны шүд, тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ.


Анатын хөвгүүн Шамгарын өдрүүдэд, Иаелын өдрүүдэд ч их замууд балран орхигдож, Бэдрэгчид муруйлдсан замаар явдаг байв.


Харин Би тэднийг салхи шуурганы хамт тэдний мэдэхгүй бүх үндэстний дунд тараан цацна. Тиймээс газар нутаг нь тэдний ард эзгүйрэн хоосорч, хойш урагш нэг ч хүн явахгүй. Юу гэвэл тэд тааламжит газрыг хоосруулсан юм гэв.


Тогтоосон баяруудад хэн ч ирдэггүй учир Сионы замууд халаглана. Гулдан хаалга бүр нь эзгүйрэв. Тахилч нар нь санаа алдаж, Онгон охид нь энэлж, тэр хот гашуудав.


Их замууд хоосрон, Аялагчид алга болов. Тэр гэрээг зөрчиж, хотуудыг сүйтгэн Хүнийг ойшоосонгүй.


Тэндээ амьдарч эхлэхдээ тэд ЭЗЭНээс эмээж байсангүй. Тиймээс ЭЗЭН тэдний дунд арслангуудыг илгээн тэднээс заримыг нь алуулав.


Би нутагт чинь амар тайвныг соёрхож, та нар хэвтэх бөгөөд хэн ч та нарыг цочирдуулахгүй. Би мөн аюулт араатнуудыг нутгаас чинь хөөн зайлуулах бөгөөд нутгаар чинь илд дайран өнгөрөхгүй.


Тиймээс та нараас болж Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно.


Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгож, түүний хүч чадлын бардамнал нь үгүй болно. Израилийн уулс нь хоосорч, тийнхүү хэн ч түүгээр үл өнгөрнө.


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Хүн амьтныг түүнээс таслахын тулд Би дөрвөн агуу шүүлт буюу илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?


Би та нарт өлсгөлөн хийгээд хөнөөлт араатныг илгээнэ. Тэд та нарыг хүүхдүүдээс чинь хагацаана. Гай гамшиг, цус урсгалт та нарыг дайран өнгөрч, Би та нарын дээр илдийг авчирна. ЭЗЭН Би айлдлаа” гэв.


“Би тэдний дээр дөрвөн төрлийн гамшгийг буулгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр нь хяргах илд, тасчих ноход, залгиж, сүйтгэх тэнгэрийн шувууд болон газрын араатан юм.


Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөхөн хүн үлдэв.


Тэр үеүдэд гарч, орох хүмүүст амар тайван байсангүй бөгөөд газар нутгийн оршин суугчдад олон үймээн самуун тохиолдож байсан юм.


Тэрээр арагшаа харж, ЭЗЭНий нэрээр тэднийг хараав. Тэгэхэд хоёр эвш модон дотроос гарч ирээд, тэднээс дөчин хоёр хөвгүүнийг тасчиж хаяв.


эш үзүүлэгч Иеремиад —Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач. Таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүнээс цөөхүүлээ үлдлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite