Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 26:14 - Ариун Библи 2013

14 Гэхдээ та нар Надад дуулгаваргүй байж, энэ бүх тушаалыг биелүүлэхгүй,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Гэхдээ хэрэв та нар Намайг дуулгавартай дагахгүй, энэ бүх тушаалуудыг биелүүлэхгүй байх аваас,

Gade chapit la Kopi




Леви 26:14
23 Referans Kwoze  

ЭЗЭН зорьсноо хэрэгжүүлэв. Эртний өдрүүдээс Өөрийн тушаасан үгээ Тэрээр гүйцэлдүүлэв. Тэр эс өршөөн доош чулуудаж, Дайснуудыг чинь та нарын дээр баясгав. Тэрээр өстнүүдийн чинь чадлыг харин өргөмжлөв.


Харин Амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр Амралтын өдрийг ариунаар сахихын төлөө та нар Намайг сонсохгүй бол Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, эс унтраагдана»”


Хэрэв энэ бүхний дараа та нар Надад дуулгаваргүй байвал Би нүглийн чинь төлөө та нарыг долоо дахин илүүгээр шийтгэх болно.


Айлдагчийг үл хэрэгсэхээс та нар сэрэмжил. Учир нь газар дээр тэдэнд сануулсан нэгнийг тэд үл хэрэгсэх үедээ зугтаагүй бол тэгэх тусмаа тэнгэрээс сануулагч Түүнээс бид нүүр буруулан зугтаж чадна гэж үү?


Тэр эш үзүүлэгчийг сонсоогүй хүн бүр ард олноос бүрмөсөн устгагдах болно” гэсэн юм.


Түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар сонсохгүй аваас, зүрхээ Миний нэрийг хүндэтгэхийн төлөө дэлгэхгүй аваас та нар дээр Би хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараах болно. Үнэхээр Би тэднийг хараасан. Учир нь та нар үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй байна.


“ЭЗЭН зөвт. Учир нь би тушаалынх нь эсрэг тэрсэлжээ. Хүмүүс ээ, та бүгд сонсоцгоо, Өвдөлтийг минь харцгаа. Онгон охид ба залуус минь Олзлогдон одсон билээ.


Харин Бурхан ЭЗЭНий тань та нарт айлдсан бүх сайн үгс биелсэнтэй адил Өөрийнхөө өгсөн сайхан нутгаас та бүгдийг устгатлаа ЭЗЭН та нарын дээр бүх гай зовлонг авчрах болно.


ЭЗЭНий айлдаж, тэдэнд тангарагласны дагуу тэд хаашаа ч явсан ЭЗЭНий мутар тэдэнд гамшгийг авчирсан бөгөөд тэд маш ихээр дарлагдав.


Хэрэв та нар ЭЗЭНий дуу хоолойг үл сонсож, харин ЭЗЭНий тушаалд тэрслэн зөрүүдлэх аваас ЭЗЭНий мутар эцэг өвгөдийн чинь эсрэг байсны адил та нарын ч эсрэг байх болно.


Гэвч хэрэв та нар эргэж, өмнө чинь тавьсан Миний тушаал журмуудыг умартан, өөр бурхдад үйлчилж мөргөвөл


Буруутын гэр дээр ЭЗЭНий хараал буух Зөвтийн оромжин дээр Түүний ерөөл орших.


Гэтэл тэд дагаагүй агаад чих тавьж сонсоогүй, харин хүн нэгбүр цөвт муу зүрхнийхээ гөжүүд зангаар явсан. Тиймээс хий гэж Миний тушаасан энэ гэрээний бүх үгийг Би тэдэнд авчирсан хэдий ч тэд үйлдсэнгүй гэж хэл» хэмээн айлдав.


Чи тэдэнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын өмнө тогтоосон хуульд минь алхах тухайд та нар Намайг сонсохгүй,


миний өмнө болон та нарын өмнө байсан эш үзүүлэгчид эрт цагаас олон нутгийн эсрэг, их хаанчлалуудын эсрэг, дайн, гай гамшиг болон тахлын тухай эш үзүүлж байсан.


Ахлах хамгаалагч, Иеремиаг аваад, түүнд —Бурхан ЭЗЭН чинь энэ нутгийн эсрэг энэ гай гамшгийг айлджээ.


Мосегийн хуульд бичигдсэн ёсоор энэ бүх гамшиг бидэн дээр буусан билээ. Гэсэн ч хилэнцээсээ эргэж, үнэнийг тань ойлгож авахын тулд ЭЗЭН Бурханыхаа нүүрийг бид хүсэмжлэн хайгаагүй.


Тэднийг явмагц Би Тороо дээр нь хаях болно. Би тэднийг огторгуйн шувууд мэт доош буулгана. Хотол түмэндээ тунхагласных нь дагуу Би тэднийг жанчих болно.


Явж, олдсон номын үгсийн талаар миний төлөө мөн ард түмэн болон бүх Иудагийн төлөө ЭЗЭНээс асуугтун. Бидний талаар бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр энэ номын үгсийг бидний эцэг өвгөд сонсоогүй учраас бидний эсрэг шатаж буй ЭЗЭНий уур хилэн үлэмж ажээ гэв.


ЭЗЭН айлдахдаа «Үзэгтүн, Би энэ газарт болон эндхийн оршин суугчид дээр гай гамшгийг буулгана. Тэр нь Иудагийн хааны өмнө тэдний уншсан тэрхүү номд бичигдсэн бүх хараал юм.


Иймээс Би тэднийг зоргоор нь явуулахын тулд Зүрхнийх нь зөрүүдлэлд тушаав.


Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тиймээс Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite