Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 26:13 - Ариун Библи 2013

13 Та нарыг Египет нутагт боол байлгахгүйн тулд тэндээс та нарыг гарган авчирсан Би ЭЗЭН, та нарын Бурхан. Би буулгыг чинь эвдэж, та нарыг цэх алхуулсан юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Би бол та нарыг египетчүүдийн боол байлгахгүйн тулд, Египетийн нутгаас та нарыг гарган авчирсан ЭЗЭН, та нарын Бурхан. Би та нарын буулганы чинь модыг эвдэн, та нарыг цэх шулуун алхуулсан.

Gade chapit la Kopi




Леви 26:13
18 Referans Kwoze  

Бас хээр талын мод жимсээ гаргаж, газар нь ургацаа ургуулж, тэд нутагтаа аюулгүй байх болно. Би буулгыг нь эвдэж, тэднийг боолчилж байсан хүмүүсийн гараас тэднийг аврах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


Аяа ЭЗЭН, би үнэхээр Таны зарц, Би Таны зарц бүсгүйн хүү зарц тань билээ. Та хүлээсийг минь тайлсан.


Та нарт Канаан нутгийг өгөхөөр мөн Бурхан чинь байхын тулд Египет нутгаас та нарыг гарган авчирсан нь та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.


—Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.


“Би Танд үйлчлэхгүй” гээд Чи аль хэдийнээ буулгаа хугалан эвдэж, Дөнгөө авч хаяжээ. Өндөр толгод бүрийн доор Ногоон мод бүрийн доор Чи янхан мэт хэвтэв.


Учир нь Израилийн хөвгүүд Миний зарц нар болой. Тэд Египет нутгаас Миний гаргаж авчирсан Миний зарц нар болой. Би ЭЗЭН, та нарын Бурхан.


«Тонгой. Бид дээгүүр чинь алхана» хэмээн чамд хэлсэн Энэлгэгчдийн чинь гар дээр би үүнийг тавина. Чи нуруугаа газар мэт, Тэдний алхах гудамж мэт болгосон билээ.”


Учир нь тэд Египет нутгаас Миний гарган авчирсан Миний зарц нар болой. Боолыг худалддаг шиг тэд худалдагдах ёсгүй.


Тэгээд Би та нарыг ард түмнээ болгож, Би та нарын Бурхан болно. Би та нарыг египетчүүдийн хүнд ачаан дороос гаргасан Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно.


Би Тахпанхест Египетийн буулгыг эвдэх үед Тэнд өдөр нь харанхуй болно. Түүний хүч чадлын бахархал нь дотроо алга болно. Түүнийг үүл бүрхэж, охид нь олзлогдоно.


Би тэднийг хүмүүний оосроор, хайрын уяагаар татсан. Би тэдний хувьд эрүүнээс нь буулгыг өргөн хаядаг Нэгэнтэй адил болсон. Би тонгойж, тэднийг хооллосон.


ЭЗЭН, Египетийн хаан Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийн хойноос хөөв. Израилийн хөвгүүд зоригтойгоор явж байлаа.


Та энэ үндэстнийг олшруулан Баяр хөөрийг нь бадраажээ. Ургац хураахын баяраар Олз хуваахын хөөрөөр Таны оршихуйд тэд баярлалдму.


Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би Вавилоны хааны буулгыг эвдлэв.


Би мөн Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Вавилон уруу явсан Иудагийн бүх цөлөгдөгчийг энэ газарт буцааж авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би Вавилоны хааны буулгыг эвдэлнэ” хэмээв гэж хэлэв.


Тиймээс одоо Би түүний буулгыг Та нарын дээрээс эвдэн авч, Дөнгөнүүдийг чинь таслах болно.”


Swiv nou:

Piblisite


Piblisite