Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 25:10 - Ариун Библи 2013

10 Та нар тавь дахь жилийг ариусгаж, нутаг даяар бүх оршин суугчдад нь эрх чөлөөг зарлагтун. Энэ нь та нарт эвэр бүрээдэлт болох бөгөөд хүн нэгбүр чинь эзэмшилдээ буцаж, хүн нэгбүр чинь ураг уруугаа эргэж явагтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Ингэж та нар тавь дахь жилийг ариусган, нутаг даяар бүх оршин суугчдад эрх чөлөөг зарлагтун. Энэ нь та нарт эврийн бүрээдэлт болох бөгөөд та нарын хүн нэг бүр өөрийн эзэмшил уруу буцаж явна. Хүн нэг бүр өөрийн ураг уруугаа буцаж явах болой.

Gade chapit la Kopi




Леви 25:10
30 Referans Kwoze  

Иерусалимд байсан бүх хүнд эрх чөлөөг тунхаглахын тулд Зедекиа тэдэнтэй гэрээ байгуулсны дараа ЭЗЭНээс Иеремиад үг иржээ.


Учир нь өшөө авалтын өдөр Зүрхэнд минь бөгөөд Миний золилтын жил иржээ.


Чөлөөт хүн мэт үйлд. Эрх чөлөөгөө муу муухайг далдлах халхавч болгон бүү ашигла, харин Бурханы зарц мэт үйлд.


Ах дүү нар аа, та нар эрх чөлөө өөд дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махбодын төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биендээ хайраар үйлчил.


Эвэр бүрээдэлтийн энэ жилд хүн нэгбүр чинь эзэмшилдээ буцаж яв.


—Чамайг Египетийн газраас, боолчлолын гэрээс гаргасан Би ЭЗЭН, чиний Бурхан.


Эдүгээ Хагар нь Араб дахь Синаи уул бөгөөд одоогийн Иерусалимтай дүйцдэг. Учир нь хүүхдүүдийнхээ хамт тэр боолчлолд байна.


Эзэн бол Сүнс. Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг.


Бид дайснуудын гараас аврагдаж Айдас түгшүүргүйгээр


Дарлагдагсдад шударга ёсыг гүйцэлдүүлж, Өлсөгчдөд ч талхыг өгдөг. ЭЗЭН, хоригдлуудыг чөлөөлдөг.


Хоригдогсдод «Гарч ирэгтүн» гэж, Харанхуйд оршигч хүмүүст «Ил гарагтун» гэж хэлэхийн тулд юм. Замын дагуу тэд идээшлэн Бүх өндөрлөг дээр бэлчээр нь байх болно.


Бурханы ард түмнээс та нарын дунд буй хэнтэй нь ч тэр, Бурхан хамт байг! Тэд Иуда дахь Иерусалим уруу явж, Израилийн Бурхан, ЭЗЭНий өргөөг дахин бариг. Тэр бол Иерусалимд байдаг Бурхан мөн.


Тавь дахь жил та нарт эвэр бүрээдэлт болой. Та нар бүү тариал, зөнгөөрөө ургасныг нь ч бүү хураа, танагдаагүй усан үзмийн модноос ч жимс бүү цуглуул.


Хэрэв ийм байдлаар тэр золигдоогүй байсан ч тэр болон хөвгүүд нь түүнтэй хамт эвэр бүрээдэлтийн жилд гарч явах болой.


Харин хэрэв тэр өвөөсөө зарц нарынхаа нэгэнд бэлэг өгвөл тэр нь чөлөөлөлтийн жил хүртэл түүнийх байна. Дараа нь тэр зүйл ноёнд буцаагдах болой. Түүний өв нь зөвхөн түүний хөвгүүдийнх бөгөөд тэдэнд харьяалагдах ёстой.


Тэгээд тэр болон түүний хөвгүүд чамаас салан урагтаа буцаж, эцэг өвгөдийнхөө өмчийг эзэмшиг.


Хүн бүр эрэгтэй, эмэгтэй боолоо чөлөөлөх ёстой бөгөөд ингэснээр хэн ч тэднийг дахин боолчлолд барихгүй гэсэн гэрээнд нэгдсэн бүх түшмэл болон бүх хүн дагалаа. Тэд дагаж, тэднийг чөлөөлөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite