7 Эхний өдөр нь та нар ариун цуглаантай байх бөгөөд ямар ч ажил бүү хий.
7 Эхний өдөр нь та нар ариун цугларалттай байх бөгөөд аливаа хүчир ажлыг бүү хийгтүн.
Долоон хоногийн турш та нар ЭЗЭНд галан тахил өргө. Долоо дахь өдөр нь та нар ариун цуглаан хийх бөгөөд хүнд хүчир ямар ч ажил бүү хий” гэж хэлэгтүн гэв.
Та нар ямар ч хар ажил бүү хий, харин ЭЗЭНд галан тахил өргөгтүн” гэж хэл хэмээв.
Тэр өдрөө та нар ариун цуглааныг зарлан цуглуул. Ямар ч хүнд хүчир ажил хийж болохгүй. Энэ нь амьдрах бүх газарт чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой.
Эхний өдөрт болон долоо дахь өдөрт ариун цуглаан хий. Энэ өдрүүдэд та нар хүн бүрийн идэх юмыг бэлдэхээс өөр ямар ч ажил бүү хий.
Долдугаар сард, уг сарын нэгэнд та нар ариун цуглааныг хийх бөгөөд хар ажил хийж болохгүй. Энэ нь та нарт бүрээдэлтийн өдөр болох юм.
Долдугаар сарын арван тавны өдөр та нар ариун цуглаан хийх бөгөөд хар ажил хийж болохгүй. Та нар ЭЗЭНд баярыг долоо хоног тэмдэглэгтүн.