Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 23:40 - Ариун Библи 2013

40 Эхний өдөр та нар тансаг модны анхны үр жимс, далдуу модны мөчир, навчит модны салаа, голын бургасыг авч, долоо хоногоор Бурхан ЭЗЭНийхээ өмнө баясан цэнгэгтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

40 Эхний өдөр та нар өөрсдөдөө гоё модны навч, далдуу модны мөчир, навчит модны гишүү, голын бургасыг авч, долоо хоногоор өөрсдийн Бурхан ЭЗЭНий өмнө баясагтун.

Gade chapit la Kopi




Леви 23:40
19 Referans Kwoze  

Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ.


Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!


Үүгээр барахгүй Бурханы дотор бидний Эзэн Есүс Христээр дамжин баярлан хөөрдөг. Түүгээр бид эдүгээ эвлэрлийг авав.


Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нарыг дахин харна. Зүрх чинь баярлана, баяр баясгаланг чинь хэн ч та нараас булаахгүй.


далдуу модны мөчир барьж, Түүнийг угтахаар гарч —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа.


Үй олон хүн дээлээ зам дээр дэвсэж зарим нь модноос мөчир огтлон зам дээр дэлгэж байлаа.


ЭЗЭНээр золигдогсод эргэж, Баярын уухайтайгаар Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь үүрдийн баясгалан байна. Тэд баяр баясгалан, аз жаргалыг олно. Уй гашуу, санаа алдалт зугтан одно.


Та нар Түүнийг хараагүй ч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг.


Учир нь Бурханы Сүнсээр мөргөж, Христ Есүсээр сайрхан, махбодод эс түшиглэх биднийх л жинхэнэ хозлол юм шүү.


“Иерусалимыг хайрлагчид бүгд түүнтэй баясан цэнгэгтүн. Түүний төлөө гашуудагсад бүгд түүнтэй хамт хөөрөн баясах нь


Зөвт хүн далдуу мод шиг цэцэглэж, Ливан дахь хуш мод шиг ургана.


Харин долоо дахь сарын арван тавны өдөр газрын үр жимсийг хураачихаад та нар ЭЗЭНий баярыг долоо хоногоор тэмдэглэ. Эхний өдөр болоод найм дахь өдөр Амралтын өдөр болой.


Үүнийг ЭЗЭНд баяр болгон жилд нэг долоо хоног тэмдэглэгтүн. Энэ нь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Үүнийг долоо дахь сард тэмдэглэгтүн.


Та нар ЭЗЭН Бурханыхаа өмнө тэндээ хооллож, Бурхан ЭЗЭНийхээ ивээсэн, гарынхаа ажил үйл бүрийн төлөө гэр хотлоороо баясаж цэнгэцгээ.


Уд модонд, тэдэн дунд ятга хөгжмүүдээ бид өлгөв.


Тэд усны урсгалын дагуух Улиангар мод мэт өвсөн дунд соёолно.


Та нар хөвгүүд, охид, зарц шивэгчингүүдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite