Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 23:39 - Ариун Библи 2013

39 Харин долоо дахь сарын арван тавны өдөр газрын үр жимсийг хураачихаад та нар ЭЗЭНий баярыг долоо хоногоор тэмдэглэ. Эхний өдөр болоод найм дахь өдөр Амралтын өдөр болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

39 Газрын ургацыг хураагаад долоо дахь сарын арван тавны өдөр, та нар ЭЗЭНий баярыг долоо хоногоор тэмдэглэ. Эхний өдөрт амралтын өдөр, найм дахь өдөрт Амралтын өдөр болно.

Gade chapit la Kopi




Леви 23:39
7 Referans Kwoze  

Чи талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр Ургацын баярыг сахь. Мөн чи хөдөлмөрийнхөө үр жимсийг хураахдаа жилийн эцэст Ургац хураалтын баярыг сахь.


Та нар үтрэмээсээ мөн дарс шахуургаасаа хурааж авсны дараа Майхан баярыг долоо хоног тэмдэглэ.


Израилийн хөвгүүдэд “Долоо дахь сарын арван тавнаас долоо хоногийн турш ЭЗЭНд Майхан баяр болой.


Долоо хоногийн турш та нар ЭЗЭНд галан тахил өргө. Найм дахь өдөр нь ариун цуглаантай бөгөөд ЭЗЭНд галан тахил өргө. Энэ нь тусгай чуулаан тул та нар ямар ч хар ажил хийх ёсгүй.


Израилийн хөвгүүдэд “Долоо дахь сарын эхний өдөр та нар бүрээдэлтээр сануулах бүтэн амралт, ариун цуглааныг сахь.


Эдгээр нь та нарын ЭЗЭНд өгөх ЭЗЭНий Амралтын өдрүүд, та нарын бэлгүүд, бүх ам өчгийн өргөл болон сайн дурын бүх өргөлөөс тусдаа байх болой.


Эхний өдөр та нар тансаг модны анхны үр жимс, далдуу модны мөчир, навчит модны салаа, голын бургасыг авч, долоо хоногоор Бурхан ЭЗЭНийхээ өмнө баясан цэнгэгтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite