Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 23:34 - Ариун Библи 2013

34 Израилийн хөвгүүдэд “Долоо дахь сарын арван тавнаас долоо хоногийн турш ЭЗЭНд Майхан баяр болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

34 Израилийн хөвгүүдэд хэлэгтүн. “Энэ долоо дахь сарын арван таванд Майхан Баяр нь долоон хоногийн турш ЭЗЭНд байх ёстой.

Gade chapit la Kopi




Леви 23:34
20 Referans Kwoze  

Иудейчүүдийн Майхан баяр ойртжээ.


Долдугаар сарын баяр наадмын туршид Израилийн хөвгүүд майханд амьдрах ёстой гэдгийг ЭЗЭН Мосегоор дамжуулан хэрхэн тушаасан тухай хуульд бичигдсэн байгааг тэд олов.


Тэд Майхан баярыг бичигдсэн ёсоор тэмдэглэн, өдөр бүрийн тогтоосон тооны шатаалт тахилыг өдөр бүр шаардагдах хэмжээгээр зааврын дагуу тахив.


Долдугаар сарын арван тавны өдөр та нар ариун цуглаан хийх бөгөөд хар ажил хийж болохгүй. Та нар ЭЗЭНд баярыг долоо хоног тэмдэглэгтүн.


Долоо хоногуудын буюу буудайн ургацын анхны үрийн баярыг тэмдэглэ. Мөн жилийн эцэст ургац хураалтын баярыг тэмдэглэ.


Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.


Чи талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр Ургацын баярыг сахь. Мөн чи хөдөлмөрийнхөө үр жимсийг хураахдаа жилийн эцэст Ургац хураалтын баярыг сахь.


Итгэлээр тэр, адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд амьдарч, амлалтын газарт харийн нутагт буй мэт суусан.


Тэд бүгд амлалтуудыг авалгүйгээр, харин холоос тэдгээрийг харж, батлан хэлж, өөрсдийгөө дэлхийд гаднынхан ба түр суурьшигчид гэдгийг хүлээн зөвшөөрч итгэл дотроо нас барсан билээ.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


Та нар долоо хоног майханд амьдар. Аливаа унаган израиль хүн майханд амьдрах ёстой.


Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гарган авчрахдаа Би тэднийг майханд амьдруулсныг танай хойч үеийнхэн үүгээр мэдэх юм. Би ЭЗЭН, та нарын Бурхан” гэж хэлэгтүн гэв.


Жилд гурван удаа танай бүх эрчүүд Түүний сонгох газарт Исгээгүй талхны баяр, Долоо хоногийн баяр, Майхан баяраар ЭЗЭН Бурханыхаа өмнө үзэгдэх ёстой. Тэд ЭЗЭНий өмнө гар хоосон үзэгдэж болохгүй.


Мосе тэдэнд тушаан хэлсэн нь —Долоон жил бүрийн эцэс буюу өр төлбөрийг цуцлахаар тогтсон тэр жилийн Майхан баярын үеэр,


Долдугаар сар буюу Етаним сард баяр наадмаар Израилийн бүх эрчүүд Соломон хааны өмнө цугларав.


Тэр үед Соломон болон түүнтэй хамт байсан, Лебо-Хаматын сайраас Египетийн гол хүртэлх үлэмжийн их чуулган буюу хамаг Израиль ЭЗЭНий өмнө долоо хоног баяр наадам хийв.


Иудад хийдэг баяртай адил баярыг Иеробоам наймдугаар сарын арван тавны өдөр товлож, тахилын ширээн дээр очдог байв. Тэрээр Бетелд ч үүнтэй адил үйлдэж, өөрийн хийсэн тугалууддаа тахил тахиж байлаа. Мөн тэрээр өөрийн бий болгосон мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг Бетелд томилов.


Долдугаар сард, уг сарын арван тавны өдөр баяр дээр тэр үүний адил долоон хоног нүглийн тахил, шатаалт тахил, идээн өргөл ба тосыг хангах ёстой»


Swiv nou:

Piblisite


Piblisite