Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 23:2 - Ариун Библи 2013

2 Израилийн хөвгүүдтэй ярин “ЭЗЭН Миний баярууд буюу ариун цуглаанууд хэмээн та нарын зарлах баярууд эдгээр болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Ариун цугларалтууд хэмээн та нарын зарлах, ЭЗЭНий товлосон үеүд болох Миний товлосон үеүд нь эдгээр болой.

Gade chapit la Kopi




Леви 23:2
28 Referans Kwoze  

Эдгээр нь тус тусын өдөрт шатаалт тахил, идээн өргөл, нядлах тахил, ундаан өргөлүүд зэрэг ЭЗЭНд галан тахил өргөхөөр ариун цуглаануудыг зарлах ЭЗЭНий товлосон баяр наадмууд болой.


Эдгээр нь ЭЗЭНий баярууд буюу ариун цуглаанууд бөгөөд та нар товлосон цагт үүнийг зарлан дуудах ёстой.


Сионд бүрээ үлээгтүн. Мацаг барилтыг ариусган Тусгай чуулааныг зарлан тунхаглагтун.


Бүх цэнгэл, найр наадам, Шинэ сар, Амралтын өдөр, Хамаг баярыг нь Би эцэс болгоно.


Бидний баярын өдөр, шинэ сар, Тэргэл сартайд бүрээ үлээгтүн!


Эдгээрийг та нар ам өчгийн өргөл болон сайн дурын өргөлүүдээсээ гадна шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөл мөн эвийн тахилуудынхаа төлөө ЭЗЭНд товлосон цагуудад авчир” хэмээн хэл гэв.


Мөн баярлан баясах өдрүүд, тогтоогдсон баяр наадмууд болон сарын эхний өдрүүдэд чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудын нядлах тахилуудынхаа дээр бүрээг үлээх ёстой. Тэдгээр нь Бурханы тань өмнө та нарын төлөөх санамж болох ажгуу. Би ЭЗЭН, та нарын Бурхан гэж айлдлаа.


Дараа нь иудейчүүдийн нэгэн баяр болж байхад Есүс Иерусалимд очив.


Харагтун. Сайн мэдээ авчирдаг, Амар амгаланг зарлагчийн хөл уулсын дээр байна. Өө Иуда, баяр наадмуудаа тэмдэглэж, тангаргуудаа биелүүл. Учир нь үл бүтэх нэгэн чамаар дахин өнгөрөхгүй. Тэр бүрэн таслагдсан юм.


Мацаг барилтыг ариусган, Тусгай чуулааныг зарлагтун. Ахмадууд болоод энэ газрын оршин суугч бүгдийг Бурхан ЭЗЭНийхээ өргөөнд цуглуулж, ЭЗЭНд хандаж хашхирагтун.


Тогтоосон баяруудад хэн ч ирдэггүй учир Сионы замууд халаглана. Гулдан хаалга бүр нь эзгүйрэв. Тахилч нар нь санаа алдаж, Онгон охид нь энэлж, тэр хот гашуудав.


Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, Гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, Нэг ч аргамж нь тасрахгүй, Эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ.


Иймээс тэд Израилийн Бурхан ЭЗЭНд Алгасалыг тэмдэглэхээр Иерусалимд тэднийг ирүүлэх тунхгийг Беершебагаас Дан хүртэлх бүх Израиль даяар тараах зарлиг гаргав. Учир нь тэд энэ баярыг зааврын дагуу ингэж тэмдэглээгүй удсан байжээ.


Иехү —Баалд зориулан тусгай чуулааныг ариусгагтун гэсэнд тэд тунхаглав.


Ингээд Мосе Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий баяруудыг тунхаглав.


Тэр өдрөө та нар ариун цуглааныг зарлан цуглуул. Ямар ч хүнд хүчир ажил хийж болохгүй. Энэ нь амьдрах бүх газарт чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой.


Аарон үүнийг үзээд, тугалын өмнө тахилын ширээ босгож —Маргааш ЭЗЭНд зориулсан баяр наадам болно гэж зарлан тунхаглав.


Та нарын төлөө, Лаодикт байгаа болон зүс царайг минь үзээгүй бүгдийн төлөө хэр их тэмцэлтэй байдгийг минь та нар мэдээсэй гэж би хүсэж байна.


Тиймд та нар хоол унд, эсвэл баяр, шинэ сар, амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


Амралтын өдөр, шинэ сар, тогтоогдсон баяраар тогтоосон зааврын дагуу тоо ёсоор ЭЗЭНд бүх шатаалт тахилыг тахиж, ийнхүү ЭЗЭНий өмнө тогтмол үйлчлэх байв.


Маргаанд тэд шүүхэд байраа эзлэх ёстой. Тэд үүнийг Миний шүүлтийн дагуу шүүх ёстой. Тэд хамаг товлосон баяр дээр минь хууль, зарлигуудыг минь сахиж, Амралтын өдрүүдийг минь ариусгах ёстой.


Тэгээд Соломон, Тирийн хаан Хурамд үг илгээн —Та миний эцэг Давидад сайн хандаж, амьдрах өргөө барихад нь зориулан хуш мод илгээж байсан билээ.


Үүний дараагаас байнгын шатаалт тахил тахижээ. Шинэ сар ба ЭЗЭНий тогтоосон бүх ариусгагдсан баярын тахилга болон ЭЗЭНд сайн дурын өргөл өргөсөн хүн бүрийн тахилыг өргөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite