Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 23:10 - Ариун Библи 2013

10 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд “Миний та нарт өгч буй нутагт ирж, ургацыг нь хураахдаа та нар ургацынхаа анхны үр жимсний багцыг тахилчид авчрагтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд хэлэгтүн. “Миний та нарт өгөх гэж буй нутагт орж, ургацыг нь хураахдаа та нар ургацынхаа анхны үр жимсний багцыг тахилчид авчрагтун.

Gade chapit la Kopi




Леви 23:10
22 Referans Kwoze  

Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв.


Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.


Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурханд болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.


Тэр хүслээрээ биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.


Чи өөртөө долоон долоо хоногийг тоол. Боловсорсон тарианд хадуур хүргэж эхлэх үеэс хойш долоон долоо хоногийг тоол.


Түүнчлэн анхны үр жимсний өдөр, шинэ ургацаас идээн өргөлийг Долоо хоногуудын баяр дээр ЭЗЭНд өргөх үедээ та нар ариун цуглаан хийх бөгөөд хүнд хүчир ажил хийж болохгүй.


Төрөл бүрийн бүх анхны үр жимсний дээж нь, бүх хандив дотроос чинь төрөл бүрийн аливаа хандив нь тахилч нарт зориулагдах ёстой. Гэрийн чинь дээр ерөөлийг буулгахын тулд та нар зуурсан гурилынхаа дээжийг ч бас тахилчид өгөх ёстой.


Израилийн хөвгүүдтэй ярьж, “Миний та нарт өгч буй, та нарын амьдрах тэр нутагт орохдоо та нар


Амьдрах газраасаа та нар ефагийн аравны хоёр хэмжээтэй сайн гурилаар хөрөнгөтэй жигнэн хийгдсэн хоёр талхыг даллах өргөлд зориулан авчир. Тэр нь ЭЗЭНд анхны үр жимс болой.


Долоо хоногуудын буюу буудайн ургацын анхны үрийн баярыг тэмдэглэ. Мөн жилийн эцэст ургац хураалтын баярыг тэмдэглэ.


Чи талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр Ургацын баярыг сахь. Мөн чи хөдөлмөрийнхөө үр жимсийг хураахдаа жилийн эцэст Ургац хураалтын баярыг сахь.


Ургацынхаа элбэг дүүрнээс, усан үзмийнхээ шахуургаас өргөх өргөлөө чи бүү хойшлуул. Чи хөвгүүдийнхээ ууганыг Надад өгөх ёстой.


Өргөл дээж ариун бол үлдсэн нь бүхэлдээ мөн тийм, үндэс хэрэв ариун бол мөчрүүд ч бас тийм байна.


(Ургац хураалтын өдрүүдэд Иордан бүх эргээ халин үерлэдэг байв.) Авдрыг дамнан яваа тахилч нар Иорданд орж хөлөө усны захад дүрмэгц,


Миний та нарт эзэмшил болгон өгөх Канаан нутагт та нар орохдоо, та нарын эзэмших нутагт Би аливаа байшинд хөгцний толбыг тавихад


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


Та нар хүлээн авагдахын тулд уг багцыг тэрээр ЭЗЭНий өмнө даллана. Амралтын өдрийн дараагийн өдөр тахилч түүнийг даллана.


Харин Моабын нутгаас ирэхдээ Наоми өөрийн бэр моаб эмэгтэй Руттай хамт эргэж ирэв. Тэд арвай хурааж эхлэх үеэр Бетлехемд иржээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite