Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 22:6 - Ариун Библи 2013

6 ийм аливаа зүйлд хүрсэн хүн үдэш болтол бузар байх бөгөөд бие махбодоо усанд булхахаас нааш ариун зүйлсээс идэх ёсгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 ийм аливаа зүйлд хүрсэн хүн нь үдэш болтол бузартсан бөгөөд өөрийн биеийг усанд булхахаас нааш ариун өргөлөөс идэж болохгүй.

Gade chapit la Kopi




Леви 22:6
16 Referans Kwoze  

хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё.


Түүний оронд хүрсэн аливаа хүн хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузар байна.


Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань Сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн.


Дараа нь Хаггаи —Хэрэв хүүрт хүрч бузартсан хүн эдгээрийн аль нэгэнд нь хүрвэл тэр нь бузар болох уу? гэсэнд тахилч нар —Энэ нь бузар болно хэмээн хариулцгаав.


эсвэл бузартуулах аливаа мөлхөгчид хүрсэн хүн эсвэл бузартуулах аливаа хүнд хүрсэн хүн байх аваас, ямар ч бузар ялгаагүй


Харин нар жаргахад тэр хүн цэвэр болох бөгөөд үүний дараа тэр ариун зүйлсээс идэж болно. Учир нь энэ нь түүний хоол болой.


Түүнчлэн бузартсан хүний хүрсэн юм болгон бузар болох бөгөөд тэдгээрт хүрсэн хүн үдэш болтол бузартсан байх ажгуу” гэв.


Дөрвөн хөлөөрөө явдаг бүх амьтдын дундаас тавхайгаараа явдаг бүхэн нь та нарт бузар болой. Эдгээрийн сэгэнд хүрсэн хэн боловч үдэш болтол бузар байна.


Эдгээрийн сэгийг барьсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна. Эд та нарт бузар ажгуу.


Мөлхөгч амьтан бүгдийн дундаас эдгээр нь та нарт бузар бөгөөд эдгээрт үхсэн байхад нь хүрсэн хэн боловч үдэш болтол бузар байна.


Эдгээрийн аль нэг нь үхсэн байхдаа, аливаа үйлд хэрэглэдэг модон эдлэл эсвэл хувцас хунар эсвэл арьс эсвэл уут хүүдийн дээр унах аваас тэр нь бузартсан болно. Түүнийг усанд хийх ёстой бөгөөд тэр нь үдэш болтол бузар байгаад дараа нь цэвэр болно.


Та нарт идэш болох мал адгуусны нэг нь үхэх аваас түүний сэгэнд хүрсэн хүн үдэш болтол бузар байна.


Түүний сэгнээс идсэн нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна. Түүний сэгийг барьсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite