Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 22:4 - Ариун Библи 2013

4 Аароны үр удмаас арьсны халдварт өвчтэй эсвэл шүүрдэстэй хүн цэвэр болохоос нааш ариун зүйлсээс идэж болохгүй. Хэрэв хүүрээр бузартсан аливаа зүйлд хүрсэн хэн нэгэн эсвэл үрийн шингэн гаргасан хүн

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Аароны үр удмаас арьсны халдварт өвчтэй эсвэл гоождостой хүн цэвэр болохоос нааш ариун өргөлөөс идэж болохгүй. Хэрэв хэн нэгэн нь хүүрээр бузартсан аливаа зүйлд хүрэх аваас эсвэл хэрэв үрийн шингэн гаргасан хүн байх аваас

Gade chapit la Kopi




Леви 22:4
18 Referans Kwoze  

ЭЗЭН, Мосед айлдахдаа —Аароны хөвгүүд болох тахилчидтай ярин “Ард олны дундах үхсэн хүнээр өөрийгөө бүү бузарла.


Та нарт идэш болох мал адгуусны нэг нь үхэх аваас түүний сэгэнд хүрсэн хүн үдэш болтол бузар байна.


ЭЗЭНд Израилийн хөвгүүдийн өргөдөг, ариун бэлгүүдийн бүх хандивыг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь ногдол болгон өгсөн. Энэ нь чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх ЭЗЭНий өмнөх мөнхийн давсан гэрээ болой гэв.


Галд орох ариунаас ариун бэлгүүдээс энэ нь чинийх байх ёстой. Тэдний Надад өгөх ёстой өргөл бүр нь, идээн өргөл бүр нь, нүглийн тахил бүр нь, ялын тахил бүр нь чамд болон чиний хөвгүүдэд ариунаас ариун болой.


Тэрээр Бурханыхаа талхны ариунаас ариун болон ариуны аль алийг нь идэж болох боловч,


Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд өргөх галан тахилууд дотроос ариунаас ариун нь бөлгөө.


Харин идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд өргөх галан тахилууд дотроос ариунаас ариун нь бөлгөө.


Дээр нь үрийн шингэн тогтсон аливаа хувцас эсвэл аливаа арьсыг усаар угаах бөгөөд тэр нь үдэш болтол бузар байна.


Дараа нь Хаггаи —Хэрэв хүүрт хүрч бузартсан хүн эдгээрийн аль нэгэнд нь хүрвэл тэр нь бузар болох уу? гэсэнд тахилч нар —Энэ нь бузар болно хэмээн хариулцгаав.


Харин бузартсан бөгөөд өөрийгөө бузраас цэвэршүүлээгүй хүн ЭЗЭНий ариун газрыг бузарласан учраас чуулганы дундаас таслагдах ёстой. Бузрыг цэвэршүүлэх ус түүний дээр цацагдаагүй тул тэрээр бузартсан хэвээр болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite