Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 22:22 - Ариун Библи 2013

22 Сохор эсвэл гэмтэлтэй эсвэл зэрэмдэг эсвэл идээт шархтай эсвэл хамуутай эсвэл яртай малыг та нар ЭЗЭНд өргөх ёсгүй. Тэдгээрээс тахилын ширээн дээр ЭЗЭНд галан тахилыг бүү өргө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Сохор, эсвэл хугарсан, эсвэл зэрэмдэг, эсвэл урсах шархтай, эсвэл хамуутай, эсвэл яртай малыг та нар ЭЗЭНд өргөх ёсгүй. Тэдгээрээр тахилын ширээн дээр ЭЗЭНд галаар өргөх тахилыг ч бүү хий.

Gade chapit la Kopi




Леви 22:22
9 Referans Kwoze  

Согогтой алив зүйлийг бүү өргө. Юу гэвэл, энэ нь та нарын төлөө хүлээн авагдахгүй.


Та нар сохрыг тахил болгон өргөж байгаа нь муу биш гэж үү? Та нар доголон ба өвчтэйг өргөж байгаа нь муу биш гэж үү? Үүнийг захирагчдаа аваачиж өг. Тэр та нарт таатай хандах уу? Эсвэл тэр та нарыг элэгсэгээр хүлээн авах уу?” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Аароны хөвгүүд үүнийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр буй шатаалт тахилын дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт галан тахил юм.


Тэрээр эвийн тахилаас ЭЗЭНд галан тахил болгон сэмж, бүх дотор өөхийг,


Харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угааг. Тахилч энэ бүхнийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.


Харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угааг. Тахилч энэ бүхнийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.


Хэн нэгэн ам өчгөө биелүүлэхээр эсвэл сайн дурын өргөл болгон үхэр буюу бог малаас ЭЗЭНд эвийн тахил өргөх аваас хүлээн авагдахын тулд тэр нь согоггүй байх ёстой. Түүнд ямар ч согог гажиг байх ёсгүй.


Хэт томорч сунасан эсвэл согогтой жижиг мөчтэй бух эсвэл хургыг чи сайн дурын өргөлд өргөж болох авч ам өчгийн төлөө энэ нь хүлээн авагдахгүй болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite