Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 22:10 - Ариун Библи 2013

10 Ямар ч гаднын хүн ариун зүйлийг идэх ёсгүй. Тахилчийнд түр суугч эсвэл хөлсний хүн нь ариун зүйлээс идэж болохгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Ямар ч гадаадын хүн ариун өргөлийг идэх ёсгүй. Тахилчийнд түр суугч, эсвэл хөлсний хүн ариун өргөлөөс идэж болохгүй.

Gade chapit la Kopi




Леви 22:10
11 Referans Kwoze  

Бурханы өргөөнд Давид орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох тавиг талхыг тэр ч мөн нөхөд нь ч идсэн шүү дээ.


Тиймд тахилч түүнд ариусгаснаас өгөв. Учир нь халуун талх тавихаар, ЭЗЭНий өмнөөс салгаж авсан тавиг талхнаас өөр талх түүнд байсангүй.


Тийнхүү өөрсдөд нь сахил хүртээж, өөрсдийг нь ариусгахын тулд эвлэрүүллийг хийхэд хэрэглэсэн тэр юмсыг тэд идэх ёстой. Харин тэдгээр нь ариун учраас гаднын хүн идэж болохгүй.


Түр суугч эсвэл хөлсний хүн үүнээс идэж болохгүй.


Гэвч тахилчийн охин нь бэлэвсрэх эсвэл хөөгдөх ба үр хүүхэдгүй, залуу үеийнх шигээ эцгийнхээ гэрт эргэн ирэх аваас тэрээр эцгийнхээ хоолноос идэж болно. Харин ямар ч гаднын хүн түүнээс идэх ёсгүй.


Чи Аарон ба түүний хөвгүүдийг томилж, тахилчийн албыг сахиул. Харин ойртож очсон гаднын хүнийг алах ёстой гэж айлдав.


ЭЗЭН, Мосе Аарон нарт —Алгасалын зарлиг ийм байна. Ямар ч гаднын хүн үүнээс идэж болохгүй.


Тэрээр Бурханыхаа талхны ариунаас ариун болон ариуны аль алийг нь идэж болох боловч,


Тэр өдөр Саулын зарц нарын нэг нь тэнд ЭЗЭНий өмнө саатан үлдсэн байв. Түүний нэрийг Доег гэдэг байсан бөгөөд тэр Саулын хоньчдын ахлагч, едом хүн байв.


Тэгээд Урим ба Туммимаас зөвлөн асуудаг тахилч гарахаас нааш тэд ариунаас ариун зүйлсээс идэж болохгүйг нь захирагч тэдэнд хэлэв.


Та нар ариун зүйлсийн минь үүргийг өөрсдөө сахилгүй, харин Миний ариун газрын үүргийг сахиулахаар харь хүмүүсийг тавив.»


Swiv nou:

Piblisite


Piblisite