11 Түүнчлэн аливаа үхсэн хүнд ойртох, эцэг эхийнхээ төлөө ч өөрийгөө бузарлах ёсгүй.
11 аливаа үхсэн хүнд ойртох ёсгүй, өөрийн эцэг эхийн төлөө ч өөрийгөө бузарлах ёсгүй.
Майхан дотор хүн үхэх үеийн хууль нь ийм билээ. Майханд орсон хүн бүр болон майханд байсан хүн бүр долоо хоног бузартсан байх болой.
ЭЗЭНий ариусган тусгаарлалт түүний толгой дээр байгаа учир эцэг, эх, ах, эгч дүүгээ өөд болох үед ч тэр тэдний төлөө өөрийгөө бузарлах ёсгүй.
Үхэгсдийн төлөө өөрсдийн бие дээр аливаа зүсэлтийг бүү хий. Өөрсөд дээрээ шивээс тэмдгийг ч бүү хий. Би ЭЗЭН.
Иймд үүнээс хойш бид хэнийг ч махбодын дагуу үзэхгүй. Хэдийгээр бид Христийг махбодын дагуу мэддэг байсан ч эдүгээ бид Түүнийг тийм байдлаар бус гэдгийг мэднэ.
Хэрэв хэн нэг нь Над дээр ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл ойшоохгүй бол тэр Миний шавь байж чадахгүй.
Тэр эцэг эхийнхээ тухай “Би тэднийг үзээгүй” гэж хэлсэн. Тэр ах дүүсээ хүлээн зөвшөөрөөгүй, Өөрийн хөвгүүдийг ч танихгүй байсан. Учир нь тэд Таны үгийг даган мөрдөж, Гэрээг тань сахисан болой.
Аливаа хүний цогцост хүрсэн хүн нь долоо хоног бузартсан байх ажгуу.