Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 20:6 - Ариун Библи 2013

6 Сүнс дуудагчид, мэргэ төлгөчидтэй садарлахаар тэдэн уруу эргэсэн хүний хувьд, Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Бөө болон сүнс дуудагчид уруу эргэснээр тэдэнтэй садарласан хүний хувьд, Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.

Gade chapit la Kopi




Леви 20:6
17 Referans Kwoze  

Сүнс дуудагчид уруу бүү эргэ, мэргэ төлгөчдийг бүү эрж хай. Тэднээр бүү бузарлагд. Та нарын Бурхан ЭЗЭН Би.


Хүмүүс та нарт “Шивтнэн чалчдаг сүнс дуудагчид ба шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн өмнөөс үхэгсдээс асууна гэж үү?


Сүнс дуудагч болон мэргэ төлгөч эр, эм хүн гарцаагүй алуулах ёстой. Тэднийг чулуугаар чулуудах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна” гэж хэлэгтүн гэв.


Учир нь, харагтун, Танаас хол байгчид нь сөнөх болно. Танд итгэлгүй бүгдийг Та устгасан билээ.


Ард түмэн минь модтойгоо зөвлөж, Саваа нь тэдэнд хэлж өгөх гэнэ. Учир нь садар самууны сүнс тэднийг төөрүүлж, Тэд Бурханаасаа хагацан садарлав.


Тэгээд Надаас эргэсэн садар зүрх, шүтээнүүдийнхээ араас садарлах нүднээс чинь болж Миний хэрхэн шаналсныг олзлогдоод хүргэгдсэн үндэстнүүдийнхээ дунд та нарын доторх хэлтрэгсэд санана. Хамаг жигшүүр дотроо үйлдсэн муу муухайгийнхаа улмаас тэд өөрсдийгөө жигших болно.


Үүнийг харж, ЭЗЭНий бүх тушаалыг санан үйлдэж, ингэснээр садар самуунд хөтөлдөг өөрсдийн зүрх болон нүднийхээ араас дагахгүй байхын тулд та нарт энэ цацаг чинь байх юм.


Та нар цустай юм бүү ид. Мэргэ төлгө эсвэл ид шидээр бүү оролд.


Биднийг залбирлын газар уруу явж байхад мэргэ төлгөчийн сүнстэй нэгэн шивэгчин тааралдлаа. Тэр шивэгчин мэргэ төлгөөр эзэндээ их ашиг авчирдаг ажээ.


Удганыг бүү амьд байлга.


Израилийн гэрийнхнээс эсвэл та нарын дунд түр сууж буй аливаа ирмэл хүн цус идэх аваас цус иддэг тэр хүний эсрэг Би нүүрээ хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Би Өөрөө тэр хүн болон түүний гэр бүлийн эсрэг нүүрээ хандуулах бөгөөд түүнийг болон түүний араас даган Молехтой садарласан бүхнийг ард олных нь дундаас таслах болно.


Тиймээс түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би та нарын дээр гамшгийг авчирахаар, бүх Иудаг эцэс болгохоор шийдсэн.


Хэрэв бүсгүйн эцэг охиноо түүнд өгөхөөс эрс татгалзвал тэр онгон бүсгүйн инжтэй тэнцэх мөнгийг өгөх ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite