Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 20:23 - Ариун Библи 2013

23 Та нарын өмнөөс Миний хөөн гаргах үндэстний ёс заншлуудыг та нар бүү дага. Учир нь энэ бүх зүйлийг хийснээс нь болж Би тэдэнд зэвүүцсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Түүнээс гадна, та нарын өмнөөс Миний хөөн гаргах үндэстний ёс заншлуудыг та нар дагах ёсгүй. Учир нь тэд эдгээр бүх зүйлсийг хийснээс болж Би тэднийг жигшсэн юм.

Gade chapit la Kopi




Леви 20:23
11 Referans Kwoze  

Чи тэдний газар нутгийг эзэмшихээр явах гэж байгаа нь чиний зөвт байдлаас, зүрх сэтгэлийн чинь шулуун шударгаас болсон юм биш, харин ЭЗЭН чиний эцэг өвөг Абрахам, Исаак, Иаковт андгайлсан үгээ батлахын тулд бас энэ үндэстнүүдийн гэм буруугаас болж ЭЗЭН Бурхан чинь тэднийг нүднээс чинь далд оруулж байгаа юм.


Эдгээр зүйлийн аль нэгээр өөрсдийгөө бүү бузарла. Учир нь та нарын өмнөөс Миний хөөж байгаа үндэстнүүд энэ бүх зүйлээр өөрсдийгөө бузарласан юм.


Иймээс та нараас өмнө хийгдэж байсан эдгээр жигшүүр бузрын аль нэгийг та нар үйлдэхгүй мөн тэдгээрээр өөрсдийгөө бузарлахгүйн тулд Миний журам зааврыг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН” гэж тэдэнд хэлэгтүн гэв.


Та нар өөрсдийн амьдарч байсан Египет нутагт хийгддэг зүйлсийг хийж болохгүй. Мөн та нарыг Миний аваачиж буй Канаан нутагт хийгддэг зүйлсийг ч та нар хийх ёсгүй. Тэдний тогтоолуудаар та нар явах ёсгүй.


(Учир нь та нараас урьд энэ нутагт амьдарч байсан хүмүүс энэ бүх жигшүүрт зүйлийг хийсэн бөгөөд газар нутаг нь бузар болжээ.)


Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг нядаав. Учир нь тэднээс болж миний сэтгэл мятарч, тэд ч өөрсдөө намайг зэвүүрхэн жигшив.


Бурхан сонсоод, уур хилэнгээр дүүрч, Израилийг ихэд жигшсэн.


Уг газар нутаг бузар болж, улмаар Би хилэнцийнх нь шийтгэлийг үүн дээр авчирсан бөгөөд уг нутаг оршин суугчдаа бөөлжин гаргажээ.


Израилийн хөвгүүдтэй ярин “Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite