Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 20:17 - Ариун Библи 2013

17 Хэрэв хүн эцгийнхээ эсвэл эхийнхээ охин болох эгч дүүгээ авч, түүний нүцгэн биеийг харж мөн тэр эмэгтэй ч түүний нүцгэн биеийг харах аваас энэ нь ичгүүрт зүйл бөгөөд тэд ард түмнийхээ хөвгүүдийн нүдний өмнөөс таслагдаг. Тэрээр эгч дүүгийнхээ нүцгэн биеийг гаргасан бөгөөд хилэнцээ өөрөө хариуцна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

17 Хэрэв хүн эцгийнхээ, эсвэл эхийнхээ охин болох эгч дүүгээ авч, ингэснээрээ түүний нүцгэн биеийг харж, тэр эмэгтэй ч өөрийнх нь нүцгэн биеийг харах аваас, энэ нь ичгүүр бөгөөд тэд өөрсдийн ард түмний хөвгүүдийн нүднээс таслагдах ёстой. Тэр нь өөрийн эгч дүүг доромжилсон бөгөөд тэр өөрийн гэмийг хариуцна.

Gade chapit la Kopi




Леви 20:17
8 Referans Kwoze  

Гэрт чинь ч эсвэл гадуур ч төрсөн бай, чи эцгийнхээ охин эсвэл эхийнхээ охин буюу эгч дүүгийхээ нүцгэн биеийг гаргаж болохгүй.


“Өөрийн эгч дүү буюу эцгийнхээ эсвэл эхийнхээ охинтой хавьтсан хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.


Нэг нь хөршийнхөө эхнэртэй жигшүүрт хэргийг үйлдэж, нөгөө нь завхайран бэрээ бузарлажээ. Дунд чинь нөгөө нь чиний дотор эцгийнхээ охиныг буюу эгч дүүгээ хүчирхийлэв.


Харин Тамар —Болохгүй, ах минь. Намайг бүү гутаагаач. Израильд ийм зүйл хийдэггүй шүү дээ. Эрээ цээргүй ийм юм бүү үйлдээч!


Тэгээд ч Сара үнэхээр миний дүү охин, миний эцгийн охин харин миний ээжээс төрөөгүй. Тиймд тэр миний эхнэр болсон.


Хэрэв аливаа амьтантай явалдахаар түүнд ойртон очдог эмэгтэй байх аваас та нар эмэгтэйг болон амьтныг нь алагтун. Тэд гарцаагүй алуулах бөгөөд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.


Тэгээд нөхөр нь хилэнцээс цэвэрлэгдэж, харин эмэгтэй хилэнцээ үүрэх болно” гэж айлдлаа.


Үүнтэй адилыг найруулсан эсвэл гаднын хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно” гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite