Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 20:13 - Ариун Библи 2013

13 Хэрэв эр хүн эмэгтэйтэй унтдагтай адилаар эр хүйстэнтэй унтсан байх аваас тэд хоёулаа жигшүүрт зүйл үйлдсэн бөгөөд тэд гарцаагүй алуулаг. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Хэрэв эр хүн эмэгтэйтэй унтдагийн адил эр хүйстэнтэй унтсан байх аваас, тэд хоёулаа жигшүүрт зүйлийг үйлдсэн бөгөөд тэд гарцаагүй алуулах ёстой. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.

Gade chapit la Kopi




Леви 20:13
9 Referans Kwoze  

Зөвт бусчууд ер нь Бурханы хаанчлалыг өвлөхгүйг та нар мэддэггүй хэрэг үү? Бүү мэхлэгдэгтүн. Садарлагчид ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч,


Эмэгтэйтэй хавьтах адил чи эр хүйстэнтэй бүү хавьт. Энэ нь жигшүүрт зүйл юм.


садарлагчид, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүн хулгайлагчид, худалчууд, тангаргаасаа няцагчид болон эрүүл сургаалыг эсэргүүцэгч бүхэнд зориулагджээ.


Үүнчлэн Содом, Гоморра болоод эргэн тойрных нь хотууд эдгээрийн нэгэн адил завхайралд автан, өөр гаж махбодын араас явсан тул мөнх галын шийтгэлд өртөхийн жишээ болдог юм.


Израиль охидын дунд шүтээний янхан байх ёсгүй. Израиль хөвгүүдийн дотор шүтээний янхан эр байх ёсгүй.


Лотыг дуудан түүнд —Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна вэ? Тэднийг бидэнд гаргаж ир, бид тэдэнтэй хурьцацгаая! гэв.


Тэднийг зүрхээ хөгжөөн сууж байтал байшинг нь уг хотын эрчүүд болох үл бүтэх этгээдүүд бүслэн хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд —Танай гэрт ирсэн тэр эрийг гаргаад ир. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав.


Янхны олсон мөнгө хийгээд эр янхны олсон хөлсийг ямар ч ам өчгийн өргөлд зориулахаар ЭЗЭН Бурханыхаа өргөөнд бүү оруул. Хоёуланг нь ЭЗЭН Бурхан чинь жигшдэг билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite