Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 2:4 - Ариун Библи 2013

4 Чи зууханд жигнэсэн идээн өргөлийг өргөх аваас энэ нь тосоор багсарсан сайн гурилан исгээгүй боов эсвэл тосоор тосолсон исгээгүй бин байх болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Та нар зууханд жигнэсэн идээн өргөл авчрах аваас энэ нь тостой хольсон сайн гурилан исгээгүй бин, эсвэл дээр нь тос түрхсэн исгээгүй боов байх ёстой.

Gade chapit la Kopi




Леви 2:4
21 Referans Kwoze  

буудайн дээд гурилаар хийсэн исгээгүй талх, тосонд багсарсан исгээгүй боов болон тос түрхсэн исгээгүй бин зэргийг авагтун.


Намайг ус шиг асгасан бөгөөд Бүх яс минь мултарсан. Зүрх минь лааны тос адил Дотор минь хайлсан.


Тэр нүгэл үйлдээгүй, аманд нь мэх худал байгаагүй.


Тиймээс та нар бүх л өс хонзон, заль мэх, хоёр нүүр, атаа жөтөө болон гүтгэлэг бүхнийг хаяж,


Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн тахилч байх нь зохилтой байв.


Сэтгэл минь одоо шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, Намайг энэ цагаас авраач” гэх үү? Гэвч үүний л төлөө Би энэ цагт ирсэн.


Бурханаас илгээгдсэн Тэр, Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг.


Тэгээд тэдэнд —Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэжээ.


Миний дэмнэдэг Зарц, Миний сонгосон, таалдаг Нэгэнийг минь хар. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.


Тэгээд Аарон ба түүний үлдсэн хөвгүүд Елеазар, Итамар нартай Мосе ярин —ЭЗЭНд өргөх галан тахилуудаас үлдсэн идээн өргөлийг авч, түүнийг тахилын ширээний хажууд, исгэлгүйгээр идэх ёстой. Учир нь ариунаас ариун нь энэ юм.


Тэр надад —Тахилч нар ялын тахил, нүглийн тахил зэргийг чанаж, идээн өргөлийг жигнэх газар энэ юм. Тэд эдгээрийг гаднах хашаанд авчирснаараа ард олныг ариулчихгүйн тулд тэр болой гэв.


Над дээр Эзэн БУРХАНы Сүнс байна Учир нь зовогсдод сайнмэдээ хүргэж Шаналсан зүрхтэйг нь эдгээн Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, Хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм.


Хэрэв тэр үүнийг талархсандаа өргөх бол талархлын тахилтай хамт тосонд багсарсан боов, тос түрхсэн исгээгүй бин, тостой сайтар багсарсан сайн гурилан боовыг өргөх ёстой.


Үүнийг хөрөнгөөр исгэн жигнэх ёсгүй. Үүнийг Би галан тахилуудаасаа тэдний хувь болгон өгсөн бөгөөд нүглийн тахил, ялын тахилын адил энэ нь ариунаас ариун болой.


Тэр үүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний хойд талд нядлах бөгөөд Аароны тахилч хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацна.


Израилийн гэрийнхэн үүнийг манна гэж нэрлэжээ. Тэр нь цоорын үр мэт цагаан бөгөөд амт нь зөгийн балтай өрмөнцөр мэт байв.


Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой.


мөн исгээгүй талх нэг сагсыг, тосоор багсарсан, сайн гурилан исгээгүй боов, тос түрхсэн исгээгүй бин зэргийг идээн өргөл болон ундаан өргөлүүдийнх нь хамт авчрах болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite