Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 2:10 - Ариун Библи 2013

10 Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд өргөх галан тахилууд дотроос ариунаас ариун нь бөлгөө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох агаад энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамгийн ариун нь бөлгөө.

Gade chapit la Kopi




Леви 2:10
15 Referans Kwoze  

Харин идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд ногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд өргөх галан тахилууд дотроос ариунаас ариун нь бөлгөө.


Үлдэгдлийг нь Аарон болон түүний хөвгүүд идэх бөлгөө. Үүнийг исгээгүй боов болгон ариун газарт идэх ёстой. Тэд үүнийг уулзалтын майхны хашаан дотор идэг.


Тэгээд Урим ба Туммимаас зөвлөн асуудаг тахилч гарахаас нааш тэд ариунаас ариун зүйлсээс идэж болохгүйг нь захирагч тэдэнд хэлэв.


Ийнхүү эдгээрийг үйлдсэн хүний нүглийн эвлэрүүллийг тахилч түүнд хийж тэрээр уучлагдах болой. Идээн өргөлийн адил үлдсэн хэсэг нь тахилчийнх болох болой” гэж айлдлаа.


Ааронд болон хөвгүүдэд нь тушаан “Шатаалт тахилын хууль ийм юм. Шатаалт тахилыг бүхэл шөнөжин өглөө болтол тахилын ширээн дээрх галын хоовонд байлгах бөгөөд тахилын ширээн дээрх гал түүн дээр дүрэлзсээр байх ёстой.


Тахилчийн идээн өргөл бүр бүхэлдээ шатаг, үүнийг бүү идэг гэлээ.


Ялын тахил нь нүглийн тахилтай адил нэг л хуультай болой. Үүгээр эвлэрүүллийг хийсэн тахилч үүнийг авна.


Тэгээд Аарон ба түүний үлдсэн хөвгүүд Елеазар, Итамар нартай Мосе ярин —ЭЗЭНд өргөх галан тахилуудаас үлдсэн идээн өргөлийг авч, түүнийг тахилын ширээний хажууд, исгэлгүйгээр идэх ёстой. Учир нь ариунаас ариун нь энэ юм.


Тэрээр нүглийн болон шатаалт тахил нядалдаг газар буюу ариун газарт эр хургыг нядална. Учир нь нүглийн тахилын адил ялын тахил нь тахилчийнх бөгөөд ариунаас ариун болой.


Тэрээр Бурханыхаа талхны ариунаас ариун болон ариуны аль алийг нь идэж болох боловч,


Галд орох ариунаас ариун бэлгүүдээс энэ нь чинийх байх ёстой. Тэдний Надад өгөх ёстой өргөл бүр нь, идээн өргөл бүр нь, нүглийн тахил бүр нь, ялын тахил бүр нь чамд болон чиний хөвгүүдэд ариунаас ариун болой.


Миний тахилчид байж, Миний тахилын ширээн дээр тахиж, утлага уугиулж, Миний өмнө ефод зүүлгэхийн тулд Би Израилийн хамаг овгоос тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн бүх галан тахилыг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу?


Зүүн талын дааман хаалганы сахиул, леви хүн Имнагийн хүү Коре ЭЗЭНд зориулсан хандив болон ариунаас ариун зүйлсийг тогтоохоор Бурханд өргөх сайн дурын өргөлүүдийг хариуцдаг байв.


Тэд идээн өргөл, нүглийн тахил, ялын тахилыг идэх бөгөөд Израиль дахь аливаа хориг болсон зүйл тэднийх болой.


Тэр надад —Тахилч нар ялын тахил, нүглийн тахил зэргийг чанаж, идээн өргөлийг жигнэх газар энэ юм. Тэд эдгээрийг гаднах хашаанд авчирснаараа ард олныг ариулчихгүйн тулд тэр болой гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite