Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 19:8 - Ариун Библи 2013

8 Үүнийг идсэн нь ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан учраас хилэнцээ үүрнэ. Тэр хүн ард олноосоо таслагдах болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Түүнийг идсэн хүн бүр нь өөрийн гэм бурууг үүрнэ. Учир нь тэр ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан болой. Тэр хүн өөрийн ард олноос таслагдах болно.

Gade chapit la Kopi




Леви 19:8
7 Referans Kwoze  

Тэд Израилийн хөвгүүдийн, ЭЗЭНд өргөж буй ариун зүйлсийг гутаах ёсгүй.


Хэрэв хүн харсан эсвэл мэдсэнээрээ гэрч болж, хараал зүхлийн дууг сонссон атлаа эс хэлснээрээ нүгэл үйлдвэл тэр хүн хилэнцээ үүрэх болно.


Хэрэв үүнийг гурав дахь хоног дээр идэх аваас тэр нь бузар агаад хүлээн авагдахгүй.


Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булан хүртэл гүйцэд хураах ёсгүй. Мөн ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ч түүж цуглуулах ёсгүй.


Үүнтэй адилыг найруулсан эсвэл гаднын хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно” гэлээ.


Харин ЭЗЭНд ногдох эвийн тахилуудын нядлах тахилын махыг бузартсан байхдаа идсэн хүн байх аваас тэр хүн ард олноосоо таслагдана.


Мөн хүний бузар эсвэл бузар амьтан эсвэл жигшүүрт зүйл гэх зэрэг аливаа бузарт хүрээд, ЭЗЭНд ногдох эвийн тахилуудын нядлах тахилын махнаас идсэн хүн байх аваас тэр хүн ард олноосоо таслагдана” гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite