Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 19:5 - Ариун Библи 2013

5 ЭЗЭНд эвийн тахилын нядлах тахилыг тахихдаа та нар үүнийгээ хүлээн авагдахуйцаар тахигтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 ЭЗЭНд эвийн тахилын өргөлийг өргөхдөө та нар түүнийг өөрсдийгөө хүлээн авахуулахаар өргөгтүн.

Gade chapit la Kopi




Леви 19:5
16 Referans Kwoze  

Та нар ЭЗЭНд талархлын тахилыг өргөхдөө та нарын өмнөөс энэ нь хүлээн авагдахуйцаар өргө.


Харин өргөл тахил нь ам өчиг буюу сайн дурынх байх аваас тэр хүн үүнийгээ тахил өргөсөн өдөртөө идэх ёстой бөгөөд үлдэгдлийг нь маргааш нь идэж болно.


хүлээн авагдахын тулд үхэр, хонь эсвэл ямаанаас согоггүй эрийг нь авчрах ёстой.


Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө хүлээн авагдахын төлөө уулзалтын майхны үүдэнд үүнийг өргөг.


Ноён сайн дурын өргөлд шатаалт тахил эсвэл эвийн тахилыг ЭЗЭНд сайн дурын өргөл болгон бэлтгэх үед зүүн тийш харсан дааман хаалгыг түүнд нээх ёстой. Амралтын өдөрт үйлддэгийн адил тэр шатаалт тахилга ба эвийн тахилаа өргөнө. Тэгээд тэр гарч явж, түүнийг гарч явсны дараа дааман хаалга хаагдах ёстой.


Ноён нь гаднаас гулдан хаалганы үүдний танхимаар орж, дааман хаалганы баганын дэргэд зогсох ёстой. Дараа нь тахилч нар түүний шатаалт тахил ба эвийн тахилуудыг нь ханган нийлүүлэх бөгөөд тэрээр дааман хаалганы босгон дээр мөргөөд гарах ёстой. Харин дааман хаалга нь үдэш хүртэл хаагдах ёсгүй.


Тэгээд шатаалт тахил, эвийн тахил тахихын тулд мөн ЭЗЭНий хүрээ буудлын дааман хаалганууд дээр үйлчилж, талархал өргөн, магтахын тулд тахилч нар болон левичүүдийн хүн нэгбүрийг үйлчлэлийнх нь дагуу бүлэг бүлгээр үүрэгт ажилд Хезекиа томилов.


Хэт томорч сунасан эсвэл согогтой жижиг мөчтэй бух эсвэл хургыг чи сайн дурын өргөлд өргөж болох авч ам өчгийн төлөө энэ нь хүлээн авагдахгүй болой.


Хэн нэгэн ам өчгөө биелүүлэхээр эсвэл сайн дурын өргөл болгон үхэр буюу бог малаас ЭЗЭНд эвийн тахил өргөх аваас хүлээн авагдахын тулд тэр нь согоггүй байх ёстой. Түүнд ямар ч согог гажиг байх ёсгүй.


Израилийн хөвгүүдээс залуусыг тэр илгээж тэд шатаалт тахил бас залуу бухнуудаар эвийн тахил ЭЗЭНд өргөв.


Шүтээнүүдэд бүү ханд, өөрсдөдөө зориулж цутгамал бурхдыг бүү хий. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.


Үүнийг өргөсөн тэр өдрөө болон дараагийн өдөр нь идэх ёстой. Гэвч гурав дахь хоног хүртэл үлдсэнийг галд шатаах ёстой.


Эвийн тахилуудын нядлах тахилын ямар ч махыг гурав дахь өдөр нь идэх аваас энэ нь хүлээн авагдахгүй мөн өргөсөн хүн ч зохистойд тооцогдохгүй. Энэ нь бузар зүйл болох бөгөөд түүнээс идсэн хүн хилэнцээ үүрнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite