Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 19:34 - Ариун Библи 2013

34 Та нартай хамт суурьших ирмэл хүн та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байж, чи түүнийг өөрийн адил хайрла. Учир нь та нар Египет нутагт ирмэл хүмүүс байсан билээ. Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

34 Та нартай хамт амьдрах харийн хүн нь та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байх ёстой. Чи түүнийг өөрийн адил хайрла. Учир нь та нар Египетийн нутагт харийнхан байсан билээ. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

Gade chapit la Kopi




Леви 19:34
12 Referans Kwoze  

Та нар Египет нутагт ирмэл хүн байсан. Тиймээс ирмэл хүнийг хайрла.


Чи ард олныхоо хөвгүүдийн эсрэг бүү хонзогно, аливаа зэвүүцлийг бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла. Би ЭЗЭН.


“Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэж хэлснийг та нар сонссон.


Ирмэл хүнийг бүү гадуурх, бүү дарангуйл. Учир нь та нар Египетийн нутагт ирмэл хүмүүс байсан.


Хэрэв та бидэнтэй хамт явах аваас бидний төлөө ЭЗЭНий хийх аливаа сайныг бид таны төлөө хийх болно гэв.


Чи едомчуудыг бүү үзэн яд. Тэд чиний ах дүүс. Чи египетчүүдийг бүү үзэн яд. Учир нь та нар тэдний газар нутагт ирмэл хүмүүс байсан.


ЭЗЭН, ирмэл хүмүүсийг хамгаалж, Эцэггүй болоод бэлэвснийг тэтгэдэг, Харин гэм буруутнуудын замыг тахирлуулдаг.


Та нарын хүн нэгбүр эх, эцгээсээ эмээж, Миний Амралтын өдрийг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.


Тэднээс төрсөн гурав дахь үеийн хөвгүүд ЭЗЭНий чуулганд орж болно.


Тэр эмэгтэй нүүрээ газар унан мөргөж —Би гаднын хүн атал яагаад таны нүдэнд тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв.


Та нар үүнийг өөрсдөдөө мөн та нарын дотор хөвгүүдийг төрүүлэн дотор чинь суугч ирмэл хүмүүст өв болгон шавга орхин хуваах ёстой. Тэд та нарын хувьд Израилийн хөвгүүдийн дундах уугуул төрөгсөд адил байх ёстой. Израилийн овгуудын дунд та нартай хамт тэдэнд шавгаар энэ нь ногдох болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite