32 Буурлын өмнө босон зогсож, настанг дээдэлж, Бурханаасаа эмээ. Би ЭЗЭН билээ.
32 Буурлын өмнө босон зогсож, настанг дээдлэн, өөрийн Бурханыг хүндэл. Би бол ЭЗЭН.
Настай эрийг бүү ширүүн зэмлэ. Харин түүнд эцэг шигээ, залууст ах дүү шигээ,
Хан хөвгүүд гараасаа дүүжлүүлж, Ахмадууд минь эс хүндлэгдэв.
Буурал толгой алдрын титэм. Зөвт байдлын зам дээр үүнийг олно.
Залуусын алдар нь хүч тэнхээ. Өтгөсийн гоёл нь буурал үс.
Тиймээс буз хүн Барахелын хүү Елиху өгүүлрүүн: —Би насаар залуу, та нар ахмад билээ. Тиймээс ч би зүрхшээж, та нарт бодолоо хэлэхээс хулчийж байлаа.
Тэд өөрөөс нь насаар ахмад байсан тул Елиху, Иовтой ярилцахаа хүлээзнэж байв.
Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурханаас эмээ. Хааныг хүндэл.
Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа, гаалийн татвар авах ёстой хүнд гаалийн татвараа төл, айж эмээвэл зохих хүнээс айж эмээ, хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндэл.
Ард олон дарлагдаж, Хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, Залуус нь өвгөд уруугаа, Захирагдагсад нь хүндэт хүмүүс уруугаа дайрна.
Чи дүлий хүнийг бүү хараа, сохор хүний урд бүдрүүлэх зүйл бүү тавь, харин Бурханаасаа эмээ. Би ЭЗЭН.
Тиймээс Батшеба, Адониагийн төлөө Соломон хаантай ярилцахаар бараалхав. Хаан ээжийгээ угтан авахаар босож түүнд мөргөөд, дахин сэнтийдээ залрав. Тэрээр хатан ээждээ сэнтий засуулсанд ээж нь Соломоны баруун гар талд суулаа.
Рахел, эцэгтээ —Эзэн минь, би бүсгүй шалтагтай тул таныг босон угтаж чадаагүйд минь бүү уурлаарай гэжээ. Лабан гэрийн шүтээнүүдээ эрсэн боловч олсонгүй.
Харин агуу их хүч болон сунгасан мутраар та нарыг Египет газраас гаргасан ЭЗЭНээс та нар эмээж, Түүнд та нар мэхийж, Түүнд та нар тахил өргөгтүн.
Төрсөн эцгээ сонс, Өтөлсөн эхээ анзаар.
Иосеф эцгийнхээ өвдгөөс хоёр хүүгээ авч, газарт сөгдөн мөргөв.