Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 19:23 - Ариун Библи 2013

23 Та нар тэр нутагт ороод бүх төрлийн жимст моднуудыг тарихдаа үр жимсийг нь цээртэй гэж тооцож, гурван жилийн турш тэдгээрийг цээртэй гэж үзэх ёстой. Үүнийг бүү ид.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Та нар уг нутагт орон, хүнсэнд зориулан бүх төрлийн моддыг тарихдаа тэдгээрийн үр жимсийг цээрлэгдсэн хэмээн тооц. Гурван жилийн турш энэ нь та нарт цээрлэгдэх болой. Үүнийг идэх ёсгүй.

Gade chapit la Kopi




Леви 19:23
12 Referans Kwoze  

Зөрүүд, зүрх ба чихэндээ хозлуулаагүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг л үйлддэг.


Тугал, хурга, ишиг нь төрөөд эхтэйгээ долоо хоног байх ёстой. Харин найм дахь өдрөөс хойш ЭЗЭНд галан тахил болон хүлээн авагдаж болно.


Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ? Үзэгтүн, тэдний чих битүү хэвээр бөгөөд тэд сонсож чадахгүй. Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдний тохуу болов. Тэд түүнийг таашаасангүй.


Миний та нарт эзэмшил болгон өгөх Канаан нутагт та нар орохдоо, та нарын эзэмших нутагт Би аливаа байшинд хөгцний толбыг тавихад


Найм дахь өдөр хөвгүүний тээрхийн арьсыг танана.


Гэвч ЭЗЭНий өмнө Мосе —Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсохгүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Би чинь ам хагараагүй хүн гэв.


Гэвч Мосе, ЭЗЭНий өмнө —Үзэгтүн, би ам хагараагүй хүн. Намайг Фараон яаж сонсох билээ? гэж хэлэв.


Түүний үйлдсэн нүглийн улмаас тахилч ялын тахилын хуцаар түүний төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүлэл хийх бөгөөд үйлдсэн нүгэл нь уучлагдах болой.


Гэвч дөрөв дэх жилд бүх үр жимс нь ЭЗЭНд магтаалын ариун өргөл болой.


Бурхандаа тахил авчрах тэр өдрийг хүртэл та нар талх ч, хуурсан болон шинэ үр тариа ч бүү идэгтүн. Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite