Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 19:2 - Ариун Библи 2013

2 Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнтэй ярин “Та нарын Бурхан ЭЗЭН Би ариун учраас та нар ариун байгтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Израилийн хөвгүүдийн бүх цуглаантай ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Та нар ариун байгтун. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би ариун болой.

Gade chapit la Kopi




Леви 19:2
20 Referans Kwoze  

Та нар өөрсдийгөө ариусган зориулж, ариун бай. Учир нь ЭЗЭН Би та нарын Бурхан.


Тиймд тэнгэрлэг Эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай.


ЭЗЭН Би ариун бөгөөд та нарыг Би Өөрийнх болгох гэж бусад үндэстнээс салгасан тул та нар Надад ариун байгтун.


Та нар Надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно.” Энэ үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв.


Тэрээр Бурханы чинь талхыг өргөдөг учир чи түүнийг ариун хэмээн өргөмжлөх ёстой. Тэр чамд ариун болог. Учир нь та нарыг ариусгадаг ЭЗЭН Би ариун юм.


Хайртууд минь, эдгээр амлалт байгаа тул бид өөрсдийгөө махбодын ба сүнсний бүх л бохироос цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас эмээж, ариун чанарыг төгс болгоё.


Тохиролцоогүй хоёр хамт алхах уу?


Түүний өмнө биднийг хайр дор ариун бөгөөд гэм зэмгүй байхын төлөө Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Христ дотор сонгосон юм.


Та нар Надад зориулагдсан ариун хүмүүс байх ёстой. Тиймээс хээр талд сэгчүүлж тасчуулсан амьтны махыг та нар бүү ид. Үүнийг нохдод хаяж өг.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


Тэгэхэд Иошуа ард олонд —Тэр ариун Бурхан, Тэр бол хартай Бурхан. Тэр та нарын гэмт үйлдэл болон нүглийг уучлахгүй тул Та нар ЭЗЭНд үйлчилж чадахгүй.


ЭЗЭНтэй адил ариун нь үгүй. Эгээ л Тан шиг нь хаа ч үгүй. Бидний Бурхан лугаа адил хад гэж байхгүй.


Таны аугаа, сүрдмээр нэрийг Тэд магтан дуулаг. Тэр ариун.


Энэ нь ард түмнийхээ дунд үр удмаа гутаахгүйн тулд юм. Учир нь Би түүнийг ариусгадаг ЭЗЭН болой” гэж тэдэнд хэлэгтүн гэв.


согог гажигтай учраас Миний ариун газрыг гутаахгүйн тулд, хөшигний дотор орж, тахилын ширээнд ойртох ёсгүй. Учир нь ЭЗЭН Би тэднийг ариусгадаг юм” гэж хэл хэмээв.


Тиймээс Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дуулгавартай дагаж, өнөөдөр чамд миний тушааж буй Түүний тушаал, зарлигуудыг мөрд гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite