16 Ард олныхоо дунд хов зөөж бүү яв. Хөршийнхөө амь цусны эсрэг бүү зогс. Би ЭЗЭН.
16 Ард олныхоо дунд хов зөөгч мэт бүү яв. Хөршийнхөө амийн эсрэг бүү үйлд. Би бол ЭЗЭН.
Чи худал мэдүүлгэ бүү өг. Буруутантай гар барин хуурамч гэрч болж болохгүй.
Худал заргаас хол байж, гэмгүй зөвт нэгнийг бүү хөнөө. Учир нь Би буруутанг зөвтгөхгүй.
Цуу тарааж явагч нууцыг задруулах тул Хагархай амтантай бүү орооцолд.
Дунд чинь цусанд улайрсан алуурчид байж, дунд чинь тэд уулын өндөрлөгт идэцгээв. Дунд чинь булай завхайрлыг тэд үйлдэв.
“Хүн бүр хөршөөсөө болгоомжилж, Ямар ч ах дүүд бүү итгэг. Учир нь ах дүү бүр зальтайгаар үйлдэж, Хөрш бүр гүтгэгч мэт явдаг.
Тэд бүгд хов зөөгч мэт байцгаадаг гөжүүдлэн эсэргүүцэгчид. Энгийн нэг хүрэл ба төмөр. Тэд бүгдээрээ завхарсан.
Илүү үгтэн нууцыг задруулах. Итгэлт сүнстэн хэргийг нууцлах.
Тиймээс та нар бүх л өс хонзон, заль мэх, хоёр нүүр, атаа жөтөө болон гүтгэлэг бүхнийг хаяж,
Хэлээрээ гүтгэдэггүй, Анд нөхөртөө ч муу юм хийдэггүй, Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.
Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий.
Үүнчлэн настай эмэгтэйчүүд зан байдлаараа ариун чанарт тохирч, гүтгэгч бус, дарсанд хэт боолчлогдолгүй, сайныг заах ёстой.
үл хайрлагч, үл эвлэрэгч, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч,
Түүнчлэн эмэгтэйчүүд хүндтэй, гүтгэгч бус, тэвчээртэй, бүгдэд итгэмжтэй байх ёстой.
Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд —Энэ бидэнд хамаагүй. Өөрөө мэд гэв.
“Гэмгүй хүнийг алахаар хахууль авагч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн “Амен!” гэнэ.
Олзны төлөө нөхрийнхөө эсрэг мэдүүлгэ өгөгчийн үр хүүхдүүдийн нүд сульдах болно.
Харагтун, өнөөдөр энэ агуйд ЭЗЭН таныг миний гарт өгснийг энэ өдөр та өөрийн нүдээр харсан билээ. Зарим маань таныг алъя гэсэн боловч би таныг өрөвдөж, “Би өөрийн эзний эсрэг гар сунгахгүй. Учир нь тэр ЭЗЭНий тосолсон хүн” гэж хэлсэн билээ.
Чи сууж, ах дүүсээ муулан ярьж, Эхийнхээ хүүг гүтгэдэг.
Хөршөө сэмхэн муулагчдыг би устгана. Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.
Худалч уруул үзэн ядалтаа нууцлах. Мулгуу хүн базаахгүй үг тараах.