Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 19:13 - Ариун Библи 2013

13 Хөршөө бүү мөлж, бүү дээрэмд. Хөлсний хүний цалин хөлс өглөө болтол бүхэл шөнөжингөө чамд үлдэх ёсгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Өөрийн хөршийг бүү дарла, түүнийг бүү дээрэмд. Хөлсний хүний цалин нь бүхэл шөнөжингөө, өглөөг болтол чамд байж болохгүй.

Gade chapit la Kopi




Леви 19:13
29 Referans Kwoze  

Харагтун, та нарын саатуулаад байгаа, тариаланг чинь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургац хураагчдын хашхираан түг түмдийн Эзэний сонорт хүрчээ.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Гэрээ зөв бусаар, Дээд лаврингуудаа шударга бусын дагуу баригч нь хөөрхий еэ! Хөршдөө хөлсийг нь өгөлгүй, хоосон ажиллуулагч нь хилэнцтэй еэ!


Зөрүүтэй хэмжүүр ба дэнсний Аль аль нь ЭЗЭНд жигшүүр.


“Чи хүн бүү ал, чи бүү завхайр, чи бүү хулгайл, чи худал хуурмаг бүү гэрчил, чи бүү мэхэл, эцэг эхээ хүндэл” гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэнд


Газрын ард түмэн дарлалыг үйлдэж, дээрэм тонуул хийж, ядуу, үгээгүй хүмүүсийг буруутгаж, ирмэл хүмүүсийг шударга бусаар дарлав.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэж, дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар! Мөн ирмэл хүн, өнчин эсвэл бэлэвсэн хүнд буруугаар бүү ханд, бүү хүчирхийл. Энэ газарт гэмгүй цусыг бүү урсга!


Ирмэл хүнийг бүү гадуурх, бүү дарангуйл. Учир нь та нар Египетийн нутагт ирмэл хүмүүс байсан.


Хэрэв эзэн нь хамт байсан бол төлөхгүй. Хэрэв хөлсөлж авсан байвал тэрхүү хөлс түүний үнэ нь болно.


Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэгт ах дүүгээ мэхэлж болохгүй. Би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм.


Та нар тогтоогдсоноос илүүг бүү авагтун гэв.


Ядууг ядуу гэж бүү тоно Зүдэрснийг үүд хаалган дээр бүү дарла


Хэрэв би тэндэхийн үр жимсийг үнэгүйгээр идэж эзэмшигчдийнх нь амь насыг хорооход хүргэсэн бол,


эсвэл алдагдсан зүйлийг олоод түүнийхээ тухайд худал хэлж, хуурамчаар тангараглан хүний үйлдэж болох эдгээр зүйлийн аль нэгээр нүгэл үйлдвэл,


Хэрэв уг мал нь сэгчүүлж тасчуулсан бол нотолгоо болгон авчрах ёстой. Тасчуулсан малын төлөө тэрээр нөхөн төлбөр өгөхгүй.


Орой болоход усан үзмийн талбайн эзэн даамалдаа “Ажилчдыг дуудаж, сүүлийнхээс нь эхнийхийг хүртэл хөлсийг нь төл” гэжээ.


Учир нь Бичвэр “Тариа цайруулж байгаа үхэрт хошуувч бүү хий”, “Ажилчин хөлсөө авах нь зохистой” гэж хэлдэг.


Чи бүү хулгайл.


Хэрэв хүн мөнгө эсвэл эд зүйлсээ хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хөршийнх нь гэрээс хулгайлагдсан тохиолдолд хэрэв хулгайч баригдах аваас эзэнд нь хоёр нугалж төлөх ёстой.


Олзны төлөө нөхрийнхөө эсрэг мэдүүлгэ өгөгчийн үр хүүхдүүдийн нүд сульдах болно.


Өөрт чинь байх аваас Хөршдөө “Яв, дараа ир Маргааш би өгье” гэж бүү хэл!


ямар ч хүнийг үл дарлан, харин өртөнд барьцааг нь буцааж өгдөг, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд талхаа өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг,


Дунд чинь тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү, ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Хэрэв чи хөршдөө юм худалдах юмуу хөршийнхөө гараас юм худалдан авбал та нар бие биенээ бүү мөлж.


Та нар бие биенээ дарлалгүй, харин Бурханаасаа эмээгтүн. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.


Сүүдрийг хүсэмжлэх боол мэт Хөлсөө хүлээдэг хөлсний хүн мэт


Swiv nou:

Piblisite


Piblisite