11 Та нар хулгай бүү хий, бүү залилан мэхэл, бие биенээ бүү хуур.
11 Та нар хулгай бүү хий. Хуурамчаар бүү үйлд. Бие биеэ бүү хуур.
Чи бүү хулгайл.
Бие биендээ худал бүү ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ үйлтэй нь тайлж,
Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм.
Хууран мэхлэгч нэгэн Гэрт минь эс сууна. Худал яригч нь Хараанд минь үл тогтоно.
Тийм биш ээ. Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн. Энэ нь «Та үгсээрээ зөвтгөгдөж Та шүүгдэхдээ ялна» гэж бичигджээ.
Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв.
садарлагчид, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүн хулгайлагчид, худалчууд, тангаргаасаа няцагчид болон эрүүл сургаалыг эсэргүүцэгч бүхэнд зориулагджээ.
Хулгайлсан нь цаашид бүү хулгайл. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд [өөрийн] гараар сайныг үйлдэн, зүдэж зүтгэ.
“Учир нь тэд багаасаа том хүртэл Бүгд ашиг олох гэж шунадаг бөгөөд Эш үзүүлэгчээсээ тахилч хүртэл хүн бүр хуурамч байна.
Би тулгамдахдаа “Бүх хүн худалч” гэж хэлсэн.
Хэрэв хүн мөнгө эсвэл эд зүйлсээ хадгалуулахаар хөршдөө өгөхөд тэр нь хөршийнх нь гэрээс хулгайлагдсан тохиолдолд хэрэв хулгайч баригдах аваас эзэнд нь хоёр нугалж төлөх ёстой.
Хэрэв хүн, үхэр эсвэл хонь хулгайлж нядлах эсвэл зарах аваас тэрээр үхрийг таван үхрээр, хонийг дөрвөн хониор төлнө.
Чи хөршийнхөө гэр оронд бүү шуна. Чи хөршийнхөө эхнэрт бүү санаарх, хөршийнхөө зарц, шивэгчин, үхэр, илжгэнд нь, хөршийнхөө юунд нь ч бүү шунахайр гэв.
Өнөөх нь түүнд —Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэрэлч, ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ “Түүнийг гэртээ дагуулж ирээд талх идүүлж ус уулгаарай” гэсэн юм гэв. Тэрээр түүнийг хуурчээ.
Чи хөршийнхөө эсрэг худал хуурмаг гэрчлэл бүү хий.
Чи худал мэдүүлгэ бүү өг. Буруутантай гар барин хуурамч гэрч болж болохгүй.
Мөн усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг бүү түү, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Эдгээрийг та нар ядуус болон ирмэл хүмүүст зориулан үлдээгтүн. Би та нарын Бурхан ЭЗЭН.
Абсаломын зарц нар тэр эмэгтэйн гэрт ирж —Ахимааз болон Ионатан нар хаана байна вэ? гэхэд тэр эмэгтэй —Тэд горхи гатлаад явсан гэв. Тэд эрж хайсан боловч олж чадалгүй Иерусалим уруу буцав.
Хөршийнхөө эсрэг шалтгаангүйгээр бүү гэрчил, Уруулаараа бүү мэхэл.