Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 19:10 - Ариун Библи 2013

10 Мөн усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг бүү түү, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Эдгээрийг та нар ядуус болон ирмэл хүмүүст зориулан үлдээгтүн. Би та нарын Бурхан ЭЗЭН.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг түүлгүй, усан үзмийн талбайнхаа унасан жимсийг ч бүү цуглуул. Тэдгээрийг та нар ядууст болон гадныханд зориулан үлдээгтүн. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

Gade chapit la Kopi




Леви 19:10
16 Referans Kwoze  

Тэгээд энэ нь чидун модыг доргиох шиг Усан үзэм хураалтын дараах хаягдал түүх лугаа адил Дэлхийн төвд, хүмүүсийн дунд байх болно.


Чидун жимсний модыг цохиход Орой дээрх мөчирт хоёр гурван чидун, Жимсний модны салаанд дөрөв, тав үлдэх адил Дахин хураахад тэнд үлдэнэ гэж Израилийн Бурхан, ЭЗЭН зарлиг болов.


Газрын Амралтын жил нь та бүхнийг хүнсээр хангана. Чи болон чиний зарц, шивэгчин, танай хөлсний хүн, чамтай хамт нутаглаж буй түр суугч,


Ээ халаг, би чинь Идчих усан үзмийн хонгорцоггүй Эрэлхийлэх эхний ургацын инжиргүй Жимс түүгчид, усан үзэм хураагчидтай адил болов.


“Хэрэв хулгайч нар танай уруу ирвээс, Шөнөөр дээрэмчид орвоос Чи яаж сүйрэх бол! Хулгайлахдаа тэд хэрэгцээгээрээ авна гэж үү? Усан үзмийг хураагчид чам дээр ирвээс Тэд үлдэгдэл үлдээх үү?


Хэрэв усан үзэм хураагчид та нар дээр ирсэн бол Тэд үлдэгдэл үлдээх үү? Хэрэв шөнөөр хулгайч нар ирсэн бол Тэд хангалттайгаар сүйтгэх байсан.


Харин Гидеон тэдэнд —Та нартай харьцуулахаар миний үйлдсэн зүйл юу байх вэ? Абиезрийн усан үзмийн ургацнаас Ефраимын жимсний хаягдал нь дээр бус уу?


Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булан хүртэл гүйцэд хураах ёсгүй. Мөн ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ч түүж цуглуулах ёсгүй.


Та нар хулгай бүү хий, бүү залилан мэхэл, бие биенээ бүү хуур.


Та нар газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булан хүртэл гүйцэд хураах эсвэл ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг түүж цуглуулах ёсгүй. Эдгээрийг та нар ядуус болон ирмэл хүмүүст үлдээ. Та нарын Бурхан ЭЗЭН Би билээ” гэж хэлэгтүн гэв.


Чи талбайдаа тариагаа хадаж байхдаа талбайд нэг юүжийг мартсан бол түүнийгээ авахаар бүү буц. Түүнийгээ ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд үлдээ. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийсэн бүхнийг ерөөнө.


Чи чидун жимсний модоо түншсэний дараа түүний мөчрийг дахин бүү ажигла. Үлдсэн жимсийг ирмэл хүмүүс, өнчид, бэлэвсэнд үлдээ.


Моаб эмэгтэй Рут, Наомид —Намайг тариан талбай уруу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж, хаягдсан тариан түрүү түүе гэхэд тэр түүнд —Охин минь, яв! гэв.


Би та нарын Бурхан ЭЗЭН билээ. Иймээс Би ариун тул өөрсдийгөө ариусгаж, ариун байгтун. Та нар газраар мөлхдөг мөлхөгч амьтдын аль нэгээр өөрсдийгөө бүү бузарла.


Тав дахь жилдээ та нар үр жимсийг нь идэж болно. Ийнхүү та нарт үр жимс нь улам нэмэгдэнэ. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.


Чи усан үзмийн цэцэрлэгээс усан үзмээ хураагаад, үлдсэнийг нь дахин бүү түү. Тэр нь ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд үлдэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite