Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 18:27 - Ариун Библи 2013

27 (Учир нь та нараас урьд энэ нутагт амьдарч байсан хүмүүс энэ бүх жигшүүрт зүйлийг хийсэн бөгөөд газар нутаг нь бузар болжээ.)

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 (Учир нь энэ нутагт та нарын урьд амьдарч байсан хүмүүс эдгээр бүх жигшүүрийг хийсэн бөгөөд газар нутаг нь бузар болсон юм.)

Gade chapit la Kopi




Леви 18:27
14 Referans Kwoze  

Нэг нь хөршийнхөө эхнэртэй жигшүүрт хэргийг үйлдэж, нөгөө нь завхайран бэрээ бузарлажээ. Дунд чинь нөгөө нь чиний дотор эцгийнхээ охиныг буюу эгч дүүгээ хүчирхийлэв.


Тэд тийнхүү байж, Миний өмнө жигшүүрт үйлсийг үйлдсэн. Тиймээс Би хармагцаа тэднийг зайлуулсан.


Цаашилбал, тахилчдын бүх захирагчид мөн ард түмнүүд үндэстнүүдийн бүх жигшүүрт харш зүйлсийг даган үнэхээр итгэмжгүй харш юм хийж, Иерусалимд ЭЗЭНий ариусгасан Түүний өргөөг тэд бузарлажээ.


Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн жигшмээр үйлийг даган тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.


Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан төдийгүй, Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузар заншлыг дуурайж хүүгээ гал дундуур явуулсан ажээ.


Мөн тэр газарт шүтээний янхан эрчүүд хүртэл байлаа. Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий зайлуулсан үндэстнүүдийн бүх л жигшүүртэй бузар зүйлсийг тэд үйлдэж байлаа.


“Урчуудын сийлсэн эсвэл цутгасан шүтээнийг ЭЗЭН жигшдэг агаад үүнийг хийж, нууцаар босгогч хүн нь хараагдсан!” гэхэд бүх ард түмэн хариуд нь “Амен!” гэнэ.


Тийм зүйл хийдэг, шударга бусыг үйлддэг хэн боловч ЭЗЭН Бурханд чинь жигшүүртэй билээ.


Янхны олсон мөнгө хийгээд эр янхны олсон хөлсийг ямар ч ам өчгийн өргөлд зориулахаар ЭЗЭН Бурханыхаа өргөөнд бүү оруул. Хоёуланг нь ЭЗЭН Бурхан чинь жигшдэг билээ.


Эс тэгвэл тэд бурхдадаа үйлдсэн жигшүүрт бүхнээ та нарт зааж, та нараар ЭЗЭН Бурханд чинь нүгэл үйлдүүлэх болно.


Эдгээр зүйлийн аль нэгээр өөрсдийгөө бүү бузарла. Учир нь та нарын өмнөөс Миний хөөж байгаа үндэстнүүд энэ бүх зүйлээр өөрсдийгөө бузарласан юм.


Би Израилийг цөл дэх усан үзэм мэт олсон. Би өвөг дээдсийг чинь анхны улирал дахь инжрийн модон дээрх Анхны жимс мэт харсан. Гэвч тэд Баал-пеорт ирж, Өөрсдийгөө ичгүүрт, хайрласан юмс шигээ залжээ.


Гэвч та нар Миний зарлиг, шийдвэрүүдийг сахиж, танай уугуул ч, та нарын дунд түр амьдарч буй ирмэл ч эдгээр жигшүүрт зүйлийн алийг нь ч бүү хий.


Эс тэгвээс тэр нутгийг бузарласны төлөө та нараас урьд байсан үндэстнийг бөөлжин гаргасан шигээ тэр нь та нарыг мөн бөөлжин гаргах болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite