Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 17:6 - Ариун Библи 2013

6 Тахилч цусыг нь уулзалтын майхны үүдэнд ЭЗЭНий тахилын ширээн дээр цацаж, өөхийг нь ЭЗЭНд тааламжит үнэр болгон шатаах ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тахилч цусыг нь хурлын майхны үүдэнд ЭЗЭНий тахилын ширээн дээр цацан, өөхийг нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон шатаан уугиулах ёстой.

Gade chapit la Kopi




Леви 17:6
12 Referans Kwoze  

Харин үхрийн ууган төл эсвэл хонины ууган төл эсвэл ямааны ууган төлийг чи золих ёсгүй. Тэд ариун билээ. Чи тэдний цусыг тахилын ширээн дээр цацаж, ЭЗЭНд тааламжит үнэр, галан тахил болгон өөхийг нь шатаан уугиулагтун.


Тэр хүн гараа тахилынхаа толгой дээр тавьж, уулзалтын майхны үүдэнд нядлахад, тахилч болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацна.


Эвийн тахилын өөхийг салгасантай адил бүх өөхийг нь салгаг. Тахилч үүнийг тахилын ширээн дээр ЭЗЭНд тааламжит үнэр болгон шатааг. Ийнхүү тахилч түүнд эвлэрүүллийг хийж тэр уучлагдах болно.


Тахилч эдгээрийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь тааламжит үнэрт галаар өргөх хүнсэн тахил болой. Бүх өөх ЭЗЭНийх болой.


Тэрээр гараа толгой дээр нь тавин, үүнийг уулзалтын майхны өмнө нядлаг. Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацаг.


Тахилч үүнийг ЭЗЭНд галан тахилын хүнс болгон тахилын ширээн дээр шатаана.


Тэр хүн гараа тахилынхаа толгой дээр тавьж, уулзалтын майхны өмнө нядлаг. Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацаг.


Аароны хөвгүүд үүнийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр буй шатаалт тахилын дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт галан тахил юм.


Хуцыг бүхэлд нь тахилын ширээн дээр шатаагтун. Энэ нь ЭЗЭНд өргөх шатаалт тахил буюу ЭЗЭНд өргөх тааламжит үнэр, галан тахил юм.


Мөн бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөрийг өөхтэй нь авч, тахилын ширээн дээр шатаагтун.


Үүний шалтгаан нь Израилийн хөвгүүд хээр талд нядалж байсан тахилуудаа авчирч, тэдгээрээ ЭЗЭНд, уулзалтын майхны үүдэнд тахилчид авчран ЭЗЭНд эвийн тахил болгон нядлахын тулд болой.


Харин Израилийн хөвгүүдийг Надаас төөрч явахад ариун газрын минь үүргийг сахисан Левийн тахилч, Задокийн хөвгүүд Надад үйлчлэхээр Надад ойртох бөгөөд тэд Надад өөх, цусыг өргөхөөр Миний өмнө зогсох болой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite