Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 17:12 - Ариун Библи 2013

12 “Түүнчлэн Би Израилийн хөвгүүдэд «Та нарын дотроос нэг ч хүн цус идэж болохгүй мөн та нарын дунд түр сууж буй аливаа ирмэл хүн цус идэж болохгүй» гэж айлдсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тиймийн тул Би Израилийн хөвгүүдэд “Та нарын дотроос нэг ч хүн цус идэж болохгүй, та нарын дунд түр сууж буй аливаа гадаадын хүн цус идэж болохгүй” хэмээн айлдсан.

Gade chapit la Kopi




Леви 17:12
5 Referans Kwoze  

Уугуул нутгийнханд ч, та нарын дунд суугаа ирмэлд ч нэг л хууль байг гэж айлдав.


Учир нь бие махбодын амь нь цусанд байдаг. Түүнийг Би тахилын ширээнд зориулан, амийн чинь эвлэрүүллийг хийхээр та нарт өгсөн юм. Учир нь амийн эвлэрүүллийг цус хийдэг юм” гэж хэлэв.


Израилийн хөвгүүдээс эсвэл тэдний дунд түр сууж буй аливаа ирмэл хүн нь идэж болох амьтан эсвэл шувуу агнах аваас үүний цусыг юүлэн шороогоор дарах ёстой.


Тиймээс тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар махыг цустай нь идэж, шүтээнүүдэд нүдээ өргөн цус урсгаж байна. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?


Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид” гэж тэдэнд хэл гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite