Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 16:5 - Ариун Библи 2013

5 Тэрээр Израилийн хөвгүүдийн хотол түмнээс ямаан сүргийн хоёр ухныг нүглийн тахилд, нэг хуцыг шатаалт тахилд аваг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Тэрээр Израилийн хөвгүүдийн цуглаанаас хоёр ухныг нүглийн төлөөх тахилд зориулан, нэг хуцыг шатаалт тахилд зориулан авах ёстой.

Gade chapit la Kopi




Леви 16:5
14 Referans Kwoze  

Хаанчлал, ариун газар болон Иудагийн төлөө нүглийн тахил болгохоор долоон бух, долоон хуц, долоон хурга, долоон ухныг тэд авчирчээ. Тэдгээрийг ЭЗЭНий тахилын ширээн дээр өргөхийг Аароны хөвгүүд болох тахилч нарт тэр тушаав.


Тэд Бурханы энэ өргөөний нээлтэд зуун бух, хоёр зуун хуц, дөрвөн зуун хурга мөн бүх Израилийн нүглийн тахилд Израилийн овгуудын тоотой адил арван хоёр ухныг авчирчээ.


Нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргө. Эдгээрийг эвлэрүүлгийн нүглийн тахил, байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, эдгээрийн ундаан өргөлүүдээс гадна өргөх ёстой.


Аароныг, түүнтэй хамт хөвгүүдийг нь мөн тэдний хувцас, тосолгооны тос, нүглийн тахил бухыг бас хоёр хуц, нэг сагс исгээгүй талх зэргийг аваад,


Махбодоор дамжин мөхөс болсон хуулийн хийж чадаагүйг Бурхан хийж, нүглийг шийдэхийн тулд Өөрийн Хүүг нүгэлт махбодтой адил байдалд илгээн, махбод дотор нүглийг шийтгэв.


Тэрээр нүглийн тахил бухыг авчирсан бөгөөд Аарон болон түүний хөвгүүд нүглийн тахил бухын толгой дээр гараа тавьцгаав.


Хэрэв түүний өргөл нь бог малаас хонь эсвэл ямаан шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөг.


хэрэв тослогдсон тахилч ард түмнийг ялд унагаж нүгэл үйлдэх аваас тэр хүн үйлдсэн нүгэлдээ залуу, согоггүй бухыг нүглийн тахил болгон ЭЗЭНд өргөг.


Тэрээр Ааронд —Нүглийн тахилд зориулан өөртөө согоггүй эр бяруу, шатаалт тахилд согоггүй хуц авч, ЭЗЭНий өмнө өргөгтүн.


Swiv nou:

Piblisite


Piblisite