Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 16:4 - Ариун Библи 2013

4 Тэрээр маалинган ариун тэрлэг өмсөх ёстой. Түүний биенд маалинган дотуур хувцас байж, тэрээр маалинган бүс бүсэлж, толгойн маалинган ороолт ороог. Эдгээр нь ариун хувцас учир тэрээр бие махбодоо усанд булхаж эдгээрийг өмсөг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Тэр маалинган ариун дээлийг өмсөх ёстой. Маалинган дотуур хувцас түүний биен дээр байна. Тэр маалинган урт бүсийг бүсэлж, даавуун малгайгаар гоёх болой. Эдгээр нь ариун хувцас учир тэр биеэ усанд булхан тэдгээрийг өмсөх ёстой.

Gade chapit la Kopi




Леви 16:4
23 Referans Kwoze  

Тэд уулзалтын майханд нэвтрэхдээ эсвэл ЭЗЭНд галан тахил шатаан үйлчлэхээр тахилын ширээнд ойртохдоо үхэхгүйн тулд усаар угаах ёстой.


Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн тахилч байх нь зохилтой байв.


Тахилч маалинган нөмрөг өмсөх бөгөөд биедээ дотуур хувцастай байх болой. Тахилын ширээн дээр галд шатаасан шатаалт тахилын үнсийг тэр авч, тахилын ширээний хажууд тавиг.


хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё.


Тийнхүү хүүхдүүд нь мах цусны тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод,


харин Өөрийгөө юу ч үгүй болгон Боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ.


тэнгэрэлч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болно.


Учир нь Тэрээр Түүний өмнө нялх нахиа мэт, Хуурай газраас гарсан үндэс мэт ургав. Бидний харахаар хэлбэр дүрс, цог жавхлан Түүнд байсангүй. Биднийг татахуйц дүр төрх түүнд алга байв.


Тэрээр ариун газарт бие махбодоо усанд булхаад хувцсаа өмсөж, гарч ирэн өөрийн шатаалт тахил болон ард түмний шатаалт тахилыг тахиж, өөртөө болон ард түмэнд эвлэрүүллийг хийг.


Тэгээд чи Аарон болон хөвгүүдийг нь уулзалтын майхны үүдэнд авчран, усаар угаагтун.


Аарон болон хөвгүүдийг нь чи уулзалтын майхны үүдэнд авчирч, тэднийг усаар угаа.


Ах Аароныхаа алдар, сүр жавхланд зориулан ариун хувцас хий.


Аарон уулзалтын майханд ирж, ариун газарт орохдоо өмссөн маалинган хувцсыг тайлан тэнд орхиг.


Эцгийнхээ байранд тахилчийн албанд үйлчлэхээр тослогдсон, сахил хүртсэн тахилч эвлэрүүллийг хийх ёстой. Тэрээр маалинган хувцас буюу ариун хувцсыг өмсөөд,


Харагтун, зургаан эрэгтэй хүн, тусбүр гартаа хэмхлэх зэвсгийг барин хойд зүгт харсан дээд хаалгаар орж ирэв. Тэдний дунд маалинган хувцас өмссөн, бүсэлхийдээ бичгийн хэрэглэлтэй нэгэн хүн байв. Тэд орж ирээд, хүрэл тахилын ширээний дэргэд зогсов.


Тэд гаднах хашааруу, ард түмэн уруу гаднах хашаанд гарах үед үйлчлэлд өмсөж байсан хувцсаа тайлж, ариун танхимуудад тавих ёстой. Хувцсаараа ард түмнийг ариулчихгүйн тулд тэд дараа нь өөр хувцас өмсөх ёстой.


эсвэл алдагдсан зүйлийг олоод түүнийхээ тухайд худал хэлж, хуурамчаар тангараглан хүний үйлдэж болох эдгээр зүйлийн аль нэгээр нүгэл үйлдвэл,


Swiv nou:

Piblisite


Piblisite