Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 16:34 - Ариун Библи 2013

34 Жил бүр ганц удаа Израилийн хөвгүүдийн бүх нүглийн эвлэрүүллийг хийх нь та нарт улиран үргэлжлэх зарлиг болой гэв. ЭЗЭНий өөрт нь тушаасан яг тэр ёсоор Мосе хийв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

34 Энэ нь та нарт жил бүр ганц удаа Израилийн хөвгүүдийн бүх нүглийн төлөө эвлэрүүллийг хийх тухай улиран үргэлжлэх тогтоол болох юм гэв. Мосе өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор яг хийв.

Gade chapit la Kopi




Леви 16:34
14 Referans Kwoze  

харин хоёр дахь хэсэгт жилд ганц удаа зөвхөн тэргүүн тахилч ордог. Ингэхдээ тэр өөрийн болон хүмүүсийн мэдэлгүйгээр үйлдсэн нүглийн учир өргөх ёстой цусгүйгээр эс ордог байжээ.


Тэргүүн тахилч жил бүр ариун газарт бусдын цустай ордог шиг Тэр дахин дахин Өөрийгөө өргөх албагүй байв.


Аарон эврүүд дээр нь жилд нэг удаа эвлэрүүллийг хийнэ. Түүн дээр нүглийн тахилын эвлэрүүлгийн цусаар жилд нэг удаа эвлэрүүллийг үе уламжлан хийх ёстой. Энэ нь ЭЗЭНд ариунаас ариун болой.


Учир нь Тэр ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ.


Харин тэр тахилд нь жилийн жилд нүглийн сануулга буй.


Энэ долдугаар сарын арванд та нар ариун цуглаан хий. Та нар сэтгэлээ номхтгож, ямар ч ажил бүү хий.


Та нар ямар ч ажил бүү хий. Энэ нь бүх амьдрах газарт чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой.


Уулзалтын майханд, Гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь бэлтгэх ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдийн хамаг үеийнхний сахих үүрдийн зарлиг болой.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


Энэ нь Бурхан ЭЗЭНий чинь өмнө та нарт эвлэрүүллийг хийх эвлэрүүлгийн өдөр учир энэ өдөр та нар ямар ч ажил бүү хий.


Мосе бүх ажлыг харж шалгав. Үзэгтүн, тэд үүнийг ЭЗЭНий тушаасан ёсоор түүнчлэн хийжээ. Тиймээс Мосе тэднийг ерөөв.


Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид” гэж тэдэнд хэл гэлээ.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —Хөшигний доторх ариун газарт, авдар дээрх эвлэрүүлгийн тагны өмнө тэрээр хэзээ ч хамаагүй орж болохгүйг ах Аарондаа хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү эвлэрүүлгийн таган дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.


Тэгээд Мосе, Израилийн хөвгүүдэд хэлсэнд тэд хараасан хүнийг хуарангийн гадна аваачин түүн уруу чулуу шидлэв. Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүд үйлдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite