Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 16:16 - Ариун Библи 2013

16 Израилийн хөвгүүдийн бузрын улмаас, бүх нүглийнх нь доторх тэдний гэмт үйлдлийн улмаас тэрээр ариун газарт зориулан эвлэрүүллийг хийг. Түүнчлэн тэдний бузрын дунд тэдэнтэй хамт орших уулзалтын майханд зориулан адил зүйл хийнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Израилийн хөвгүүдийн бузрын улмаас, тэдний гэм буруу үйлс, бүх нүглийнх нь улмаас тэрээр ариун газрын төлөө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр тэдний бузрын дунд тэдэнтэй хамт орших хурлын майхны төлөө тэгж хийх ёстой.

Gade chapit la Kopi




Леви 16:16
12 Referans Kwoze  

Тэгээд тэр ЭЗЭНий өмнө буй тахилын ширээ өөд гарч, түүнд зориулан эвлэрүүллийг хийхдээ бух болон ухнын цуснаас авч, тахилын ширээний эврүүд дээр тойруулан нялаг.


Мосе түүнийг нядлаад, цуснаас нь авч хуруугаараа тахилын ширээний эврүүдэд нялж, тахилын ширээг цэвэршүүлэв. Тэгээд тэрээр тахилын ширээний эвлэрүүллийг хийхээр цусыг суурь уруу нь асган үүнийг ариусган тусгаарлав.


Би явж, та нарт орон байр бэлдчихвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.


Тиймээс Бурханы өмнө өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн улмаас эвлэрүүлэл хийхийн тулд Тэр бүх талаараа ах дүү нартайгаа адил болох ёстой байв.


Аарон эврүүд дээр нь жилд нэг удаа эвлэрүүллийг хийнэ. Түүн дээр нүглийн тахилын эвлэрүүлгийн цусаар жилд нэг удаа эвлэрүүллийг үе уламжлан хийх ёстой. Энэ нь ЭЗЭНд ариунаас ариун болой.


Ариун газарт зориулан эвлэрүүллийг хийхээр дотогш орох үед буюу түүнийг өөртөө, гэрийнхэндээ болон Израилийн бүхэл чуулганд зориулан эвлэрүүллийг хийгээд гарч ирэх хүртэл хэн ч уулзалтын майханд байх ёсгүй.


Уг долоо дахь сарын аравны өдөр эвлэрүүлгийн өдөр буюу та нарт ариун цуглаан болой. Та нар сэтгэлээ номхтгож ЭЗЭНд галан тахил өргөгтун.


Тийнхүү Мосе үйлдэв. ЭЗЭН түүнд тушаасан ёсоор тэр тийнхүү хийв.


Ямаан сүргийн нэг ухныг ЭЗЭНд нүглийн тахил болго. Энэ нь байнгын шатаалт тахил болон үүний ундаан өргөлөөс гадна өргөгдөх болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite