Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 16:12 - Ариун Библи 2013

12 Тэрээр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атгаараа дүүрэн нунтагласан анхилуун утлагат тахилаас авч, хөшигний дотор авчирна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тэр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атга дүүрэн нунтагласан анхилуун утлагыг авч, хөшигний дотор авчирна.

Gade chapit la Kopi




Леви 16:12
13 Referans Kwoze  

Аароны хөвгүүд Надаб, Абиху нар өөр өөрсдийн бойпрыг авч, дотор нь гал хийгээд дээр нь утлагат тахилыг тавьж өөрсдөд нь ЭЗЭНий тушаагаагүй ёс бус галыг Түүний өмнө өргөв.


Мосе, Ааронд —Бойпроо авч, дотор нь тахилын ширээнээс гал хийгээд, дээр нь утлагыг тавиад хотол түмэнд хурдхан аваачиж, тэдний төлөө эвлэрүүллийг хийгтүн. Учир нь ЭЗЭН уурлан хилэгнэж, гамшиг нэгэнт эхэлжээ гэв.


Тиймээс тэд тус тусынхаа бойпрыг авч, дотор нь гал хийж, дээр нь утлага үйгээд Мосе Аарон нартай хамт уулзалтын майхны үүдэнд зогслоо.


бас тослох тос, ариун газарт зориулсан анхилуун утлага зэргийг Миний чамд тушаасан бүхний дагуу тэд үйлдэг гэв.


тэгэх тусмаа мөнх Сүнсээр өө сэвгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь мөс чанарыг маань үхлийн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ!


Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биентэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.


Тэрээр ариун тослох тос болон сүрчиг найруулагчдын бүтээл болох цэвэр утлагыг анхилуун үнэртнээр хийв.


харин хоёр дахь хэсэгт жилд ганц удаа зөвхөн тэргүүн тахилч ордог. Ингэхдээ тэр өөрийн болон хүмүүсийн мэдэлгүйгээр үйлдсэн нүглийн учир өргөх ёстой цусгүйгээр эс ордог байжээ.


Тэгээд тэнгэрэлч бойпорыг авч тахилын ширээний галаар дүүргээд, дэлхий уруу хаясанд, тэнгэрийн дуу, нижигнээн, аянгын гялбаа, газар хөдлөлт болов.


Тэд Таны шийдвэрүүдийг Иаковт, Таны хуулийг Израильд зааж, Таны өмнө утлага уугиулан Тахилын ширээн дээр тань шатаалт тахилыг бүхлээр нь өргөнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite