Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 15:31 - Ариун Библи 2013

31 Израилийн хөвгүүд өөрсдийнх нь дунд байгаа Миний асрыг бузарласнаар бузар дотроо үхэхгүйн тулд та нар тэднийг бузраас нь сэрэмжлүүлэгтүн” гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

31 Ингэж та нар Израилийн хөвгүүдийг өөрсдийнх нь бузраас ангид байлгах юм. Эс бөгөөс тэдний дунд байгаа Миний асрыг тэд бузарласнаар өөрсдийн бузарт үхэх юм гэлээ.

Gade chapit la Kopi




Леви 15:31
22 Referans Kwoze  

Харин бузартсан бөгөөд өөрийгөө бузраас цэвэршүүлээгүй хүн ЭЗЭНий ариун газрыг бузарласан учраас чуулганы дундаас таслагдах ёстой. Бузрыг цэвэршүүлэх ус түүний дээр цацагдаагүй тул тэрээр бузартсан хэвээр болой.


Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би амьд! Чи бүх бузар шүтээн, бүх жигшүүрээрээ ариун газрыг минь бузарласан учир Би чамайг доош унагах бөгөөд Миний мэлмий өрөвдөхгүй, Би өршөөхгүй.


Үхсэн хүний цогцост хүрээд өөрийгөө цэвэршүүлээгүй аливаа хүн ЭЗЭНий асрыг бузарлана. Тэр хүн Израилиас таслагдах ёстой. Бузрыг зайлуулах ус түүний дээр цацагдаагүйн улмаас тэрээр бузартсан байх бөгөөд бузар нь түүний дээр хэвээр байна.


Тэд Надад дахин нэг хэргийг үйлдэн ариун газрыг минь бузарласан тэр өдөртөө л Амралтын өдрүүдийг минь буртаглав.


Чи тэднийг эр, эм гэлтгүй гаргаж явуул. Дунд нь Миний оршиж буй хуаранг тэд бузарлахгүйн тулд тэднийг хуарангаас гаргагтун гэж айлдлаа.


Учир нь шийтгэлд хэдийнээ заагдсан, сүсэг бишрэлгүй хэсэг хүн сэм шургалан орж ирсэн бөгөөд тэд Бурханы маань нигүүлслийг садарлал болгон гажуудуулж, бидний цорын ганц Эзэгнэгч бөгөөд Эзэн Есүс Христийг үгүйсгэдэг.


Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?


Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар мөн.


Түүнээс гадна тэд ард түмэнд минь ариун ба эгэл жирийний хоорондох ялгааг зааж, бузар ба цэврийг хооронд нь ялгах чадвартай болгох ёстой.


Тэрээр нэг долоо хоногийн дотор олон хүнтэй бат гэрээ байгуулна. Гэвч долоо хоногийн дунд тэрээр тахилга ба идээн тахилыг хориглоно. Хоосролыг авчрагч дээр тогтоогдсон зүйл цутгагдах хүртэл хамгийн оройд хоосролын бузар байна гэв.


Хэрэв би зүрхэндээ Цөв мууг хүндэтгэсэн бол Эзэн сонсохгүй байхсан.


Чи арьсны халдварт өвчнөөс болгоомжил. Тахилч левичүүдийн та нарт заах бүгдийн дагуу хичээнгүйлэн хий. Миний тэдэнд тушаасанчлан та нар анхааралтай үйлд.


согог гажигтай учраас Миний ариун газрыг гутаахгүйн тулд, хөшигний дотор орж, тахилын ширээнд ойртох ёсгүй. Учир нь ЭЗЭН Би тэднийг ариусгадаг юм” гэж хэл хэмээв.


Тэрээр үр удмаасаа Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаасан учир Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Миний Амралтын өдрийг сахиж, Миний ариун газрыг хүндэтгэ. Би ЭЗЭН.


Энэ нь ноосон юмуу маалинган хувцсан дээр эсвэл нэхмэл буюу сүлжмэл дээр эсвэл савхин аливаа эдлэл дээрх хөгцний толбоны тухай, түүнийг цэвэр эсвэл бузар гэж тодорхойлон хэлэхэд зориулсан хууль болой.


бузрыг цэврээс, идэж болох амьтдыг идэж үл болох амьтдаас ялган салгахын тулд болой.


Энэ нь шүүрдэстэй нэгний тухай мөн үрийн шингэн гаргаж түүгээр бузартсан хүний тухай хууль бөгөөд


Тиймээс Би Елигийн гэрийн хилэнц нь өргөлөөр ч, тахилаар ч мөнхөд арчигдан цэвэрлэгдэхгүй гэж Елигийн гэрт андгайлав гэлээ.


Хүний хүү! Израилийн гэр эх нутагтаа сууж байхдаа тэд замнал ба үйлсээрээ тэр газрыг бузарлав. Миний өмнө тэдний зам эмэгтэйн сарын тэмдгийн бузартал мэт байсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite