Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 15:18 - Ариун Библи 2013

18 Хэрэв эр хүн эмэгтэй хүнтэй унтаж, үрийн шингэн гаргах аваас тэд хоёул усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Хэрэв эр хүн эмэгтэй хүнтэй унтан үрийн шингэн гаргах аваас тэд хоёул усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болох юм.

Gade chapit la Kopi




Леви 15:18
15 Referans Kwoze  

Хайртууд аа, сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махбодын хүсэл тачаалуудыг цээрлэхийг ирмэл агаад түр суурьшигч та нараас би гуйя.


Гэрлэлтийг бүгд хүндлэгтүн. Ор дэр нь ч бүү бузартаг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ.


Залуу насны дур хүслүүдээс зугт. Цэвэр зүрхнээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөшгө.


Садар самуунаас зугт. Хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч нь өөрийнхөө биед нүгэл үйлддэг.


Надад бүх юм зөвшөөрөгддөг, гэсэн ч бүх юм тустай биш. Надад бүх юм зөвшөөрөгддөг, гэсэн ч би юугаар ч эзэмдүүлэхгүй.


Харагтун, хилэнц дунд би төрж, Нүгэл дотор эх минь намайг олж тээсэн.


Түүний оронд хүрсэн аливаа хүн хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузар байна.


Мосе ард түмэнд —Гурав дахь өдөрт бэлтгэцгээ. Эмэгтэй хүнд бүү ойрт гэв.


Хэрэв эр хүнээс үрийн шингэн гарах аваас тэрээр бүх бие махбодоо усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна.


Дээр нь үрийн шингэн тогтсон аливаа хувцас эсвэл аливаа арьсыг усаар угаах бөгөөд тэр нь үдэш болтол бузар байна.


Тиймээс Давид элч нарыг явуулж, түүнийг авчруулав. Эмэгтэй түүн дээр ирсэнд Давид түүнтэй унтав. Тэр эмэгтэй бузраас цэвэршээд гэртээ харив.


Swiv nou:

Piblisite


Piblisite