Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 13:46 - Ариун Библи 2013

46 Шархтай байх өдрүүдийнхээ туршид тэрээр бузар гэгдэх ёстой. Тэр бузартсан бөгөөд түүний сууц хуарангийн гадна байж, тэр ганцаараа амьдрах ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

46 Халдвартай байх өдрүүдийнхээ туршид тэрээр бузар байх болой. Тэр бузартсан байна. Тэр ганцаараа амьдрах ёстой бөгөөд түүний орон сууц нь хуарангийн гадна байна.

Gade chapit la Kopi




Леви 13:46
22 Referans Kwoze  

Гулдан хаалганы үүдэн дээр уяман өвчтэй дөрвөн хүн байжээ. Тэд нэг нэгэндээ —Яагаад бид үхэх хүртэлээ энд суух ёстой юм бэ?


Хааныг ЭЗЭН цохисон бөгөөд үхэх өдрөө хүртэл тэр уяман өвчтэй байж, тусдаа өргөөнд амьдарчээ. Хааны хүү Иотам, хааны гэрийг захиран улс орныхоо хүмүүсийг шүүв.


Уззиа хаан үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй байж тусдаа өргөөнд уяман өвчиндөө амьдарчээ. Учир нь тэрээр ЭЗЭНий өргөөнөөс таслагдсан юм. Түүний хүү Иотам, хааны гэрийг захиран улс орныхоо хүмүүсийг шүүв.


Гадаа нь ноход, мэргэчид, завхайрагчид, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.


Аливаа бузар ба жигшүүрт зүйл үйлддэгсэд, худал хуурмаг нь хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдэгсэд л орох ажгуу.


ялзарсан санаа, үнэнээс хагацсан, итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан гардаг байна.


Хэрэв хэн нэгэн нь энэ захидлын үгийг маань дагахгүй бол түүнийг онцлон анхаар. Ичээхийн тулд түүнтэй бүү нийл.


Ах дүү нар аа, та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу явдаггүй, залхууран амьдрагч ах дүү бүрээс хол байхыг [бидний] Эзэн Есүс Христийн нэрээр та нарт тушааж байна.


махбодыг нь сүйрүүлэхийн тулд тийм хүнийг Сатанд тушаая гэж шийдэв. Ингэснээр түүний сүнс Эзэн [Есүсийн] өдөр аврагдаж болох юм.


Түүнийг нэгэн гацаанд хүрч ирэх үед зайдуу зогсож байсан уяман өвчтэй арван хүн Түүнтэй уулзлаа.


Иерусалим үлэмж гэм нүгэл үйлдсэнээс Элэглэл болов. Хүндэтгэж байсан бүхэн Нүцгэнийг нь хараад түүнийг жигшдэг болов. Тэр өөрөө ч хүртэл санаа алдаж, цаашаа эргэв.


Дүүрэн хүнтэй байсан энэ хот Юутай ганцаардан сууна вэ! Үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр Бэлэвсэн эм мэт болжээ! Мужуудын дунд гүнж байсан тэрээр Албадлагын ажилчин болжээ!


Нүдэндээ өөрийгөө цэвэр гэх Буртгаасаа угаагдаагүй хүмүүс ч бас байх.


Хувцсан дээр хөгцний толбо гарах аваас энэ нь ноосон хувцас ч бай, маалинган хувцас ч бай,


тахилч хуарангаас гадагш гарна. Ингээд тахилчийн үзэхэд хэрэв арьсны халдварт өвчтөний арьсны халдварт өвчин эдгэсэн байх аваас


Энэ өдөр сэтгэлээ номхтгоогүй аливаа хүн ард олноосоо таслагдана.


Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Шүүрдэстэнгүүд, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салаг гэв.


“Зайлагтун! Бузар” хэмээн хүмүүс тэдэн уруу хашхирна. “Зайл, зайл, бүү хүр!” Тэгээд тэд зугтан хэсүүчилж, “Тэд цаашид энд суух ёсгүй” гэж Үндэстнүүдийн дунд хэлэгдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite