Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 12:6 - Ариун Библи 2013

6 Хүү эсвэл охинтой болсны дараах цэвэрших хоногуудыг дуусмагц тэрээр шатаалт тахилд нэг хурга, нүглийн тахилд өсвөр тагтаа эсвэл хүүрзгэнэ уулзалтын майхны үүдэнд тахилчид авчрах ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Хүү, эсвэл охины төлөө цэвэрших хоногуудыг дуусмагц тэр хурлын майхны үүдэнд шатаалт тахилд зориулан нэг хургыг, нүглийн төлөөх тахилд зориулан залуу тагтааг, эсвэл хүүрзгэнийг тахилчид авчрах юм.

Gade chapit la Kopi




Леви 12:6
15 Referans Kwoze  

Цэвэрших өдрүүд нь Мосегийн хууль ёсоор дуусахад тэд Түүнийг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчрав.


Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн тахилч байх нь зохилтой байв.


Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм.


Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга.


Найм дахь өдөр тэр өөртөө хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авч, эдгээрийг уулзалтын майхны үүдэнд тахилчид авчирна.


Найм дахь өдөр тэрээр уулзалтын майхны үүдэнд тахилчид хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг авчрах ёстой.


Тэгээд найм дахь өдөр тэр өөртөө хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авч, ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэн дээр очин эдгээрийг тахилчид өгнө.


Мөн гарынхаа олж авах чадлын хэрээр хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авах ёстой бөгөөд нэг нь нүглийн тахил, нөгөө нь шатаалт тахил болой.


Израилийн хөвгүүдтэй ярин “Эмэгтэй хүнд үр тогтон, тэрээр хүү төрүүлэх аваас сарын тэмдгийн өдрүүддээ бузартсан болдгийн адил долоо хоногийн туршид бузартсан байна.


ЭЗЭН түүнд —Надад зориулж гунжин үнээ, хязаалан эм ямаа, хязаалан эр хонь, хүүрзгэнэ, өсвөр тагтаа зэргийг ав гэв.


Гэвч тэрээр охин төрүүлэх аваас хоёр долоо хоног сарын тэмдгийнхтэй адил бузартсан болно. Тэрээр жаран зургаа хоног цуснаас цэвэршинэ.


Тахилч үүнийг ЭЗЭНий өмнө өргөн уг эмэгтэйд эвлэрүүллийг хийж, тэр эмэгтэй цус гоожилтоосоо цэвэрших болой. Энэ нь хүү, охин алийг нь ч төрүүлэх эмэгтэйд зориулсан хууль болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite