Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 11:40 - Ариун Библи 2013

40 Түүний сэгнээс идсэн нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна. Түүний сэгийг барьсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

40 Мөн түүний хүүрээс идсэн нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Түүний хүүрийг дээш авсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно.

Gade chapit la Kopi




Леви 11:40
25 Referans Kwoze  

Үхдэл юмуу сэгчүүлж тасчуулсан аливаа шувуу эсвэл амьтныг тахилч нар идэх ёсгүй.


Тэрээр үхдэл юмуу сэгчүүлж тасчуулсныг идэж, түүгээр бузартах ёсгүй. Би ЭЗЭН.


Та нар ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн учир аливаа үхсэн амьтныг бүү ид. Харин та нар түүнийг өөрийнхөө хотод суудаг ирмэл хүнд идүүлэхээр өгч эсвэл гаднын хүнд худалдаж болно. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.


Дараа нь би —Аяа, Эзэн БУРХАН. Харагтун, сэтгэл минь хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эдүгээ хүртэл үхдэл юмуу сэглүүлж тасчуулсныг хэзээ ч идсэнгүй. Мөн цэвэр бус мах миний аманд ороогүй гэв.


Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биентэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.


Та нар Эзэний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний ширээнийхийг болон чөтгөрүүдийн ширээнийхийг зэрэг хуваалцаж чадахгүй.


Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань Сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн.


Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө нүгэл, бузартлыг цэвэрлэхийн төлөө нэгэн ундарга нээгдсэн байх болно.


Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.


Өөрсдийгөө угааж цэвэрлэ. Өөрийн минь нүднээс ёрын үйлсээ зайлуул. Мууг хийхийг зогсоо.


Цэвэр хүн нь бузартсан хүн дээр гурав дахь өдөр ба долоо дахь өдөр сүрчих ёстой. Долоо дахь өдөрт нь тэр өнөөх хүнийг бузраас нь цэвэршүүлэх бөгөөд өөрийн хувцсыг угаан, усанд булхаад, үдэш гэхэд цэвэр болох болой.


Эдгээрийг шатаасан нэгэн нь хувцсаа угааж, биеэ усанд булхаад, үүний дараа хуаранд ирж болно.


Ухныг Азазелд зориулан суллаж тавьсан нэгэн нь хувцсаа угааж, усанд бие махбодоо булхаад, үүний дараа хуаранд ирэх ёстой.


Тэдгээрт хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байна.


Эдгээрийн сэгийг барьсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна. Эд та нарт бузар ажгуу.


Эдгээрийн сэгийг барьсан хэн боловч хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна.


Та нар Надад зориулагдсан ариун хүмүүс байх ёстой. Тиймээс хээр талд сэгчүүлж тасчуулсан амьтны махыг та нар бүү ид. Үүнийг нохдод хаяж өг.


Та нарт идэш болох мал адгуусны нэг нь үхэх аваас түүний сэгэнд хүрсэн хүн үдэш болтол бузар байна.


Тусгаарлаж байх үед байшинд орсон хэн боловч үдэш болтол бузар байна.


Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан эдгээрийг өргөж, шүүрдсийнх нь улмаас ЭЗЭНий өмнө түүнд эвлэрүүллийг хийх ажгуу.


ийм аливаа зүйлд хүрсэн хүн үдэш болтол бузар байх бөгөөд бие махбодоо усанд булхахаас нааш ариун зүйлсээс идэх ёсгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite