Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 11:32 - Ариун Библи 2013

32 Эдгээрийн аль нэг нь үхсэн байхдаа, аливаа үйлд хэрэглэдэг модон эдлэл эсвэл хувцас хунар эсвэл арьс эсвэл уут хүүдийн дээр унах аваас тэр нь бузартсан болно. Түүнийг усанд хийх ёстой бөгөөд тэр нь үдэш болтол бузар байгаад дараа нь цэвэр болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

32 Мөн тэдгээрийн аль нэгний үхсэн бие нь модон эдлэл, эсвэл хувцас хунар, эсвэл арьс, эсвэл уут хүүдий зэрэг хэрэглэгддэг аливаа зүйлс дээр унах аваас эдгээр нь бузартсан болно. Энэ нь усанд хийгдэх ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Тэгээд энэ нь цэвэр болно.

Gade chapit la Kopi




Леви 11:32
12 Referans Kwoze  

Шүүрдэстэй хүний хүрсэн шавар савыг хагалж харин аливаа модон савыг усаар зайлах ёстой.


Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин өршөөлийнхөө дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний шинэчлэлээр аварсан юм.


Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.


Үүнийг дотор нь хийж буцалгасан шавар савыг хагалах ёстой. Хэрэв үүнийг хүрэл саванд буцалгасан бол, савыг сайтар цэвэрлэн усаар зайлах ёстой.


Мөлхөгч амьтан бүгдийн дундаас эдгээр нь та нарт бузар бөгөөд эдгээрт үхсэн байхад нь хүрсэн хэн боловч үдэш болтол бузар байна.


Тусгаарлаж байх үед байшинд орсон хэн боловч үдэш болтол бузар байна.


Тахилч нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан эдгээрийг өргөж, шүүрдсийнх нь улмаас ЭЗЭНий өмнө түүнд эвлэрүүллийг хийх ажгуу.


Ухныг Азазелд зориулан суллаж тавьсан нэгэн нь хувцсаа угааж, усанд бие махбодоо булхаад, үүний дараа хуаранд ирэх ёстой.


Үхдэл юмуу сэгчүүлж тасчуулсныг идсэн аливаа хүн, нутгийн уугуул ч бай, ирмэл ч бай хувцсаа угааж, усанд булхах бөгөөд үдэш болтол бузар байж байгаад дараа нь цэвэр болно.


ийм аливаа зүйлд хүрсэн хүн үдэш болтол бузар байх бөгөөд бие махбодоо усанд булхахаас нааш ариун зүйлсээс идэх ёсгүй.


Тэгээд тахилч хувцсаа угаан биеэ усанд булхаад, дараа нь хуаранд орох болой. Тэрээр үдэш болтол бузартсан байх болно.


Амыг нь бүтээгээгүй юмуу уяагүй онгорхой сав бүр бузар болох ажгуу.


Swiv nou:

Piblisite


Piblisite