Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 10:6 - Ариун Библи 2013

6 Тэгээд Ааронд болон түүний хөвгүүд Елеазар, Итамар нарт Мосе —Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд даяар хотол түмний эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм. Харин та нарын ах дүүс болох Израилийн гэр бүхлээрээ ЭЗЭНий шатаасан тэрхүү шатагсдын хойноос уйлан гашуудаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тэгээд Мосе нь Ааронд болон түүний хөвгүүд болох Елеазар, Итамар нарт —Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд бүх цуглааны эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм. Харин та нарын хамаатнууд болох Израилийн гэр бүхлээрээ ЭЗЭНээр шатаагдсан хүмүүсийн хойноос уйлан гашуудаг.

Gade chapit la Kopi




Леви 10:6
23 Referans Kwoze  

Гэтэл та нар энэ өдөр ЭЗЭНийг дагахаас буцаж байна гэж үү? Хэрэв та нар өнөөдөр ЭЗЭНий өөдөөс тэрслэн босвол ЭЗЭН маргааш Израилийн даяар хотол түмэнд хилэгнэх болно.


Гэвч Израилийн хөвгүүд хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэв. Иуда овгийн Зерагийн гуч, Забдийн ач, Кармийн хүү Ахан хориг цээртэй зүйлсээс авчээ. Иймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв.


Харин тэд нүүрээрээ унан —Бурхан, бүх махбодын сүнснүүдийн Бурхан Та нэг хүн нүгэл үйлдэхэд даяар хотол түмэнд хилэгнэнэ гэж үү? гэв.


Харин Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр уур хилэнг байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын үүргийг сахих болно гэж айлдав.


ЭЗЭНий хилэн дахин Израилийн эсрэг дүрэлзлээ. Тэр —Явж, Израиль ба Иудагийн хүн амыг тоол гэж тэдний эсрэг Давидыг турхирав.


Зерагийн хүү Ахан хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэж, Израилийн даяар хотол түмэн дээр уур хилэн буугаагүй гэж үү? Ийм хилэнцээс болж тэр хүн ганцаараа үхээгүй юм гэв.


Арьсны халдварт өвчний шархтай нэгэн урж цуулсан хувцас өмсөж, толгойнхоо үсийг бүтээлгүй, эрүү нүүрээ таглан “Бузартсан, бузартсан” гэж хашхирч байх ёстой.


Израилийн хөвгүүдийн дээр хойшид уур хилэн буухгүйн тулд чи ариун газрын үүрэг болон тахилын ширээний үүргийг сахих ёстой.


Баяр баясгалан болох хүүхдийнхээ төлөө чи гашуудаж үсээ хяргаад халзан бол. Тэд чамаас салж, цөлөгдөх тул Бүргэд мэт бүр халзан бол.


Үсээ тайрч хаяад, Нүцгэн дов толгод дээр гашууд. Учир нь Түүний хилэнг өдөөсөн энэ үеийнхнийг ЭЗЭН голж, орхисон.”


Израиль нүгэл үйлдэж, Миний тэдэнд тушаасан гэрээг минь тэд бас зөрчсөн. Тэд хориг цээртэй зүйлсээс заримыг авч, хулгай хийж, бас хууран мэхэлсэн. Түүгээр барахгүй тэдгээрийг өөрсдийн эд зүйлс дунд тавьсан.


Тэр эцэг эхийнхээ тухай “Би тэднийг үзээгүй” гэж хэлсэн. Тэр ах дүүсээ хүлээн зөвшөөрөөгүй, Өөрийн хөвгүүдийг ч танихгүй байсан. Учир нь тэд Таны үгийг даган мөрдөж, Гэрээг тань сахисан болой.


Нутгийг тандсан хүмүүс дотроос Нуны хүү Иошуа болон Иефуннегийн хүү Калеб нар хувцсаа урж,


Тахилч тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоогоод, толгойг нь задгайлж, хардалтын идээн өргөл болох сануулгын идээн өргөлийг гарт нь өгнө. Тахилчийн гарт хараал авчрах гашуун ус байх болой.


Учир нь ЭЗЭН, Мосед —Чи Израилийн хөвгүүдэд “Та нар зөрүүд ард түмэн. Би дунд чинь ганц хормын төдийд явбал та нарыг сөнөөх юм байна. Одоо тэгэхлээр та нар гоёл чимэглэлээ тайл. Би та нарыг яахыгаа шийднэ” гэж хэл хэмээн айлдсан юм.


Аарон нь Амминадабын охин, Нахшоны дүү Елишебаг эхнэр болгон авчээ. Тэр эмэгтэй түүнд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг төрүүлэв.


Аарон болон түүний хүү Елеазарыг авч, тэднийг Хор ууланд авчрагтун.


Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite