Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 1:3 - Ариун Библи 2013

3 Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө хүлээн авагдахын төлөө уулзалтын майхны үүдэнд үүнийг өргөг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө тэр хүн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хурлын майхны үүдэнд түүнийг өргөх ёстой.

Gade chapit la Kopi




Леви 1:3
79 Referans Kwoze  

Харин тэр нь доголон юмуу сохор эсвэл өөр ямар нэгэн согогтой муу байвал түүнийг ЭЗЭН Бурхандаа тахил болгон өргөж болохгүй.


тэгэх тусмаа мөнх Сүнсээр өө сэвгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь мөс чанарыг маань үхлийн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ!


Та нарын төл согоггүй, нэг настай эр төл байх ёстой. Та нар түүнийгээ хонь эсвэл ямаанаас ав.


түүнийг ямар ч толбо, үрчлээсгүй эсвэл алив ийм юмгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ.


Чи Бурхан ЭЗЭНдээ согогтой, ямар нэгэн гажигтай муу үхэр, хонийг бүү өргө. Тэр чинь Бурхан ЭЗЭНд чинь жигшүүрт зүйл юм.


Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн тахилч байх нь зохилтой байв.


Тиймээс аль аль нь нэг Сүнсэнд Христээр дамжин Эцэг өөд очих замтай болжээ.


Абрахам —Хүү минь, шатаалт тахилдаа зориулж Бурхан хургаар хангана гээд хоёул хамт явжээ.


Есүсийн явж байхыг тэр хараад —Бурханы Хургыг харагтун! гэсэнд


Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг.


“Хонин сүрэгт нь эр хонь байхад, түүнийгээ өргөхөөр тангарагласан атлаа Эзэнд өө сэвтэй амьтныг тахил болгон өргөдөг луйварчин хараагдаг. Учир нь Би бол аугаа Хаан бөгөөд үндэстнүүд нэрээс минь эмээдэг” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Учир нь Миний ариун уул, Израилийн өндөр уулан дээр, тэнд Израилийн хамаг гэр, тэд бүгд тэр газарт Надад үйлчлэх болно. Тэнд Би тэднийг хүлээн зөвшөөрч, бүх ариун юмны чинь хамт, хандив, бэлгүүдийн чинь хамгийн шилмэлийг хайх болно.


Ариун ууландаа Та Өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр Таны ард түмэн сайн дураараа Өөрсдийгөө өргөх болно. Үүрийн хаяанаас шүүдэр мэт Таны залуучууд Танд ирнэ.


Бурхан минь ээ, Таны тааллыг би гүйцэлдүүлэх дуртай. Таны хууль зүрхэнд минь бий” гэж хэлсэн


Та нар үхрийн төл арван гурван бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг ЭЗЭНд галан тахил буюу тааламжит үнэр, шатаалт тахил болгон өргө. Тэдгээр нь согоггүй байх ёстой.


Хэрэв түүний өргөл нь эвийн тахилын нядлах тахил байх аваас, хэрэв тэр хүн үүнийгээ бод малын сүргээс өргөх гэж байгаа бол эр ч бай эм ч бай согоггүй мал ЭЗЭНий өмнө өргөх ёстой.


Израилийн хөвгүүдээс залуусыг тэр илгээж тэд шатаалт тахил бас залуу бухнуудаар эвийн тахил ЭЗЭНд өргөв.


Абрахам хараагаа өргөн харвал, үзэгтүн, нэгэн хуц өтгөн бутанд эврээрээ тээглэсэн байжээ. Абрахам очиж, тэр хуцыг барьж аваад, хүүгийнхээ оронд түүнийг шатаалт тахил болгож тахин шатаав.


Үүд нь Би байгаа юм. Надаар орсон нь аврагдах болно. Орж гарч бэлчээр олно.


тэнгэрэлч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх Хүү нь Ариун Нэгэн байх бөгөөд Бурханы Хүү гэж дуудагдах болно.


ЭЗЭН айлдаж байна. “Олон тахил чинь Надад юу юм бэ? Хуцын шатаалт тахилд ч бордсон үхрийн өөхөнд ч Би бүр ханалаа. Бух, хурга, ямааны цусыг ч Би эс таалму.


Тиймээс дараа өдөр нь тэд эртлэн босож, шатаалт тахилууд өргөж, эвийн тахилуудыг авчрав. Ард түмэн идэж уухаар сууж, тоглож наргихаар босоцгоов.


Энэ нь ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэнд чамд үе уламжлан байнгын шатаалт тахил байх болно. Тэнд Би чамтай уулзаж ярилцах юм.


Хуцыг бүхэлд нь тахилын ширээн дээр шатаагтун. Энэ нь ЭЗЭНд өргөх шатаалт тахил буюу ЭЗЭНд өргөх тааламжит үнэр, галан тахил юм.


Бурхан —Чи цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Тэнд түүнийг шатаалт тахил болгон Миний чамд зааж өгөх тэр нэг уулан дээр тахин шатаагтун гэв.


ЭЗЭНд зориулан Ноа тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв.


Илд ээ! Миний хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньчинг цохигтун тэгвэл Хонин сүрэг тарж бутарна. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.


Балаам —Шатаалт тахилынхаа дэргэд зогс, харин би явъя. ЭЗЭН надтай уулзахаар ирж магад. Түүний надад үзүүлсэн бүхнийг би чамд хэлнэ гэж Балакт хэлэв. Тийнхүү тэр толгод уруу явлаа.


Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус байгаа зүйлийнхээ дагуу энэ нь тааламжтай.


Тэгээд Есүс дахин тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Хонины үүд нь Би байгаа юм.


Бурхан бол худал хэлдэг хүн биш, Гэмшин харамсдаг хүмүүн ч бус. Тэрээр айлдчихаад, Түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Түүнийгээ сайн болгохгүй гэж үү?


түүнийгээ ЭЗЭНд өргөхөөр уулзалтын майхны үүдэнд авчрахгүй аваас тэр хүн ард олноос таслагдаг.


хэрэв үйлдсэн нүглийг нь түүнд мэдүүлбэл, тэрээр согоггүй ухныг тахилдаа зориулан авчрах ёстой.


“Дундаасаа ЭЗЭНд хандив ав. Өгөхийг зүрхнээсээ хүссэн хүн бүр ЭЗЭНд хандив авчраг. Тэдгээр нь алт, мөнгө, хүрэл,


Аарон болон хөвгүүдийг нь чи уулзалтын майхны үүдэнд авчирч, тэднийг усаар угаа.


ЭЗЭНий асрын өмнө ЭЗЭНд өргөл болгон өргөхөөр үүнийгээ уулзалтын майхны үүдэнд авчрахгүй аваас тэр хүнд уг цусыг тооцуулна. Тэрээр цус урсгасан учир ард түмнийхээ дундаас таслагдаг.


Тэрээр хоёр ухна авч, тэдгээрийг ЭЗЭНий өмнө уулзалтын майхны үүдэнд тавиг.


харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угаагаад, Мосе хуцыг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаав. Энэ нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тааламжит үнэр, шатаалт тахил буюу ЭЗЭНд галан тахил байлаа.


Тэрээр шатаалт тахилын нэг хуцыг авчирч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав.


Харин өргөл тахил нь ам өчиг буюу сайн дурынх байх аваас тэр хүн үүнийгээ тахил өргөсөн өдөртөө идэх ёстой бөгөөд үлдэгдлийг нь маргааш нь идэж болно.


Тэгээд тэр хуайс модоор шатаалт тахилын ширээг хийв. Урт нь таван тохой, өргөн нь таван тохой дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой ажээ.


Тэгээд ариун газрыг хийх үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхэд зориулж Израилийн хөвгүүдийн авчирсан бүх хандивыг тэд Мосегээс хүлээн авлаа. Өглөө бүр хүмүүс түүнд сайн дурын өргөлүүд авчирсаар байлаа.


ЭЗЭНээс хийгтүн гэж Мосегоор дамжуулан тушаасан бүх төрлийн ажилд зориулан зүрхэндээ хөтлөгдсөн Израилийн хөвгүүд болох эрэгтэй мөн эмэгтэй бүхэн ЭЗЭНд сайн дурын өргөлийг авчрав.


Зүрх нь хөдөлсөн хүн бүр, сэтгэлээсээ хүссэн бүхэн ирж, уулзалтын майхны ажилд болон бүх үйлчлэлд нь мөн ариун хувцаснуудад зориулж ЭЗЭНд хандив авчрав.


Балаамын хэлсэн ёсоор Балак хийсэн бөгөөд тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.


Чи шатаалт тахилын мах, цус хоёрыг ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр өргө. Харин нядлах тахилынхаа цусыг ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр асгаад, махыг нь ид.


Харин Балак Балаамд —Ирээч, би чамайг өөр газарт аваачъя. Бурханы мэлмийд зөв байж, тэндээс чи миний төлөө тэднийг харааж чадаж магад гэв.


Хэрэв түүний өргөл нь бог малаас хонь эсвэл ямаан шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөг.


Хотол түмний ахмадууд ЭЗЭНий өмнө, бухын толгой дээр гараа тавиад, уг бухыг ЭЗЭНий өмнө нядлаг.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


Тэгээд тэдэнд “Израилийн гэрийнхнээс эсвэл та нарын дунд түр сууж буй аливаа ирмэл хүн шатаалт тахил эсвэл нядлах тахил тахиглаад,


ам өчгийн биелэл, сайн дурын өргөл эсвэл товлосон үеүдийн шатаалт тахил, нядлах тахилыг ЭЗЭНд тааламжит үнэр болгохын тулд өөрсдийн үхэр сүрэг, хонин сүргээсээ ЭЗЭНд галан тахилаар өргөгтүн.


Ам өчгөө биелүүлэх мөн эвийн тахилд ЭЗЭНд шатаалт тахил эсвэл нядлах тахил болгон үхрийн төлийг бэлтгэхдээ


Дааман хаалганы үүдний танхимд хоёр талд нь шатаалт тахил, нүглийн тахил, ялын тахилыг дээр нь нядлах хоёр ширээ байв.


хэрэв тослогдсон тахилч ард түмнийг ялд унагаж нүгэл үйлдэх аваас тэр хүн үйлдсэн нүгэлдээ залуу, согоггүй бухыг нүглийн тахил болгон ЭЗЭНд өргөг.


Тэрээр хургыг өөрийн тахилын өргөл болгон нүглийн тахилд авчрах аваас согоггүй эм хурга авчрах ёстой.


Хэрэв хэн нэг нь ЭЗЭНий ариун зүйлсийн эсрэг харш юм, санамсаргүй гэм үйлдэх аваас тэрээр ялын тахилд бог малаас согоггүй хуцыг ЭЗЭНд авчрах ба энэ нь ариун газрын шекелийн дагуу мөнгөн шекелээр үнэлэгдэх бөгөөд ялын тахил болох юм.


Тэрээр ялын тахилд зориулан бог малаас согоггүй хуцыг та нарын үнэлгээний дагуу, тахилчид авчраг. Санамсаргүй алдааных нь эвлэрүүллийг тахилч түүнд хийж тэрээр уучлагдах болой.


Хэрэв хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэн, итгэл эвдэж, өөрт нь хадгалуулсан болон гарт нь даатгасан эсвэл хулгайлсан зүйлээр хөршөө мэхлэх эсвэл хөршөөсөө луйвардан авах


Тэрээр Ааронд —Нүглийн тахилд зориулан өөртөө согоггүй эр бяруу, шатаалт тахилд согоггүй хуц авч, ЭЗЭНий өмнө өргөгтүн.


Найм дахь өдөр нь тэрээр согоггүй хоёр эр хурга, согоггүй нэг охин төлөг болон идээн өргөлд зориулан тосонд багсарсан ефагийн аравны гурав хэмжээтэй сайн гурил, нэг лог тос авчрах бөгөөд


Багцыг даллах өдөртөө та нар согоггүй эр хургыг шатаалт тахилыг ЭЗЭНд өргө.


Талхтай хамт та нар согоггүй долоон эр хургыг, үхэр сүргийн төл бух мөн хоёр хуц өргө. Тэдгээр нь идээн өргөл, ундаан өргөлүүдийнхээ хамт ЭЗЭНд шатаалт тахил буюу ЭЗЭНд тааламжит үнэрт, галан тахил болой.


ЭЗЭНий тушаасан хуулийн зарлиг нь энэ болой. Тэрээр “Ямар ч өө сэвгүй, ямар ч согоггүй, буулганд орж байгаагүй ухаагч бярууг та нарт авчрахыг Израилийн хөвгүүдэд хэлэгтүн.


Сар бүрийн эхэнд та нар ЭЗЭНд согоггүй хоёр залуу бух, нэг хуц, долоон эр хургыг шатаалт тахил болгон өргө.


Та нар галан тахил болгон согоггүй хоёр залуу бух, нэг хуц, долоон эр хургаар ЭЗЭНд шатаалт тахил өргө.


Эдгээрийг та нар байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл, ундаан өргөлүүдээс нь гадна өргө. Тэдгээр нь согоггүй байх ёстой.


Та нар ЭЗЭНд согоггүй нэг залуу бух, нэг хуц, долоон эр хургаар тааламжит үнэр болох шатаалт тахилыг өргө.


Чуулганы өргөсөн шатаалт тахилын тоо толгой далан бух, зуун хуц, хоёр зуун хурга байв. Эдгээр нь бүгд ЭЗЭНд өргөх шатаалт тахил байлаа.


Тэгээд тэд шатаалт тахилыг тусгайлан тавьж, эгэл ардуудын эцгийн гэрийн бүлэг тусбүрд өгөөд, Мосегийн номд бичигдсэний дагуу тэдгээрийг ЭЗЭНд өргөв. Бухнуудыг мөн адил өгөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite