Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Леви 1:11 - Ариун Библи 2013

11 Тэр үүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний хойд талд нядлах бөгөөд Аароны тахилч хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Тэр түүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний хойд талд нядлаад, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацна.

Gade chapit la Kopi




Леви 1:11
12 Referans Kwoze  

Тэр хүн ЭЗЭНий өмнө бяруу нядалж, Аароны тахилч хөвгүүд цусыг нь авчран уулзалтын майхны үүдэн дэх тахилын ширээг тойруулан цацна.


Тэгээд Тэр надад —Хүний хүү, одоо хойд зүгт нүдээ өргө гэв. Тийнхүү би хойд зүгт нүдээ өргөн харахад, харагтун, тахилын ширээт хаалганы хойд талд үүдэнд атаархлын тэр шүтээн байв.


Шатаалт тахилыг нядалдаг газар тэд ялын тахилыг нядалж, цусыг нь тахилын ширээг тойруулан цацах ёстой.


Ааронтай болон түүний хөвгүүдтэй ярин “Нүглийн тахилын хууль ийм юм. Шатаалт тахилыг нядалдаг газар нүглийн тахилыг ЭЗЭНий өмнө нядлах ёстой. Энэ нь ариунаас ариун ажгуу.


Дараа нь уулзалтын майхан дотор хөшигний гадна, асрын хойд зүгт тэрээр ширээг байрлуулав.


Мосе цусны хагасыг нь авч савнуудад хийн хагасыг нь тахилын ширээн дээгүүр сүрчив.


Тэр хүн нүглийн тахилын толгой дээр гараа тавьж, уг нүглийн тахилыг шатаалт тахилын байранд нядална.


Тэрээр үүнийгээ нядлан цусыг нь тахилын ширээг тойруулан сүрчээд,


Тэрээр нүглийн болон шатаалт тахил нядалдаг газар буюу ариун газарт эр хургыг нядална. Учир нь нүглийн тахилын адил ялын тахил нь тахилчийнх бөгөөд ариунаас ариун болой.


Тэр надад айлдахдаа —Хүний хүү! Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Дээр нь шатаалт тахилыг өргөж, түүн дээр цус цацахын тулд тахилын ширээг босгох өдөрт түүнд зориулсан тогтоолууд энэ юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite