Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Колоссай 4:6 - Ариун Библи 2013

6 Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амталсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах учиртайгаа мэдэх юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм.

Gade chapit la Kopi




Колоссай 4:6
33 Referans Kwoze  

Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө.


Христ Эзэнийг зүрхэндээ тусгаарлан нандигна. Харин найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариул.


Ухаант мэргэдийн амнаас гарах үг нь нигүүлсэл, Мунхгийн уруул харин өөрийгөө залгих аж.


Давс сайн боловч хэрэв амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох билээ? Та нар дотроо давстай бай. Бие биентэйгээ эвтэй байгтун гэж айлдлаа.


Амарлингуй хэл амийн мод. Хазааргүй хэл сүнсний бусниулал.


Мэргэн хүний уруул Мэдлэг дэлгэрүүлдэг бол Мулгуучуудын зүрх тийм бус.


Зүрхэндээ Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд, бүхий л мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай.


Та нар газрын давс. Хэрэв давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ нь гадагш хаягдаж, хүмүүсийн хөл дор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болохгүй.


Зөвтийн уруул олныг тэжээх. Мунхгуудын үхэл ухаан дутахаас болох.


Таны гэрчлэлүүдийг би Хаадын өмнө бас ярих агаад үл ичнэм.


Түүнд дуулж, Түүнд магтуу дууг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун.


Та хүний хөвгүүдээс гойд сайхан Таны уруулаас нигүүлсэл дусална. Тиймээс Таныг Бурхан мөнхөд ерөөсөн.


Бүгд Түүний тухай сайнаар ярьж, амнаас нь гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд —Энэ чинь Иосефын хүү биш үү? гэцгээж байлаа.


Таны амнаас гарсан бүх тогтоолыг Би уруулаараа тунхагласан.


Бурханаас эмээгч бүгд ээ, ирж сонс. Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье.


Түүний яруу алдрыг үндэстнүүдэд тунхаглаж, Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд яригтун.


Та нар түүнийг хөвгүүддээ зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэхдээ ч, босохдоо ч түүний тухай ярьж бай.


Идээн өргөл болгоноо давсаар амтал. Идээн өргөлд чинь Бурханы гэрээний давс бүү дутагдаг. Бүх өргөлөө та нар давстай өргөгтүн.


Тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчирч, тахилч нар эдгээрийн дээр давс цацаж, шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөх ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite