Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Хосеа 9:4 - Ариун Библи 2013

4 Тэд ЭЗЭНд дарс цутгахгүй Тахилууд нь Түүнд таалагдахгүй. Талх нь гашуудагсдын талх мэт агаад, Түүнээс идэгчид бүгд бузарлагдах болно. Учир нь тэдний талх зөвхөн амин хувийнх нь бөгөөд ЭЗЭНий өргөөнд орохгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Тэд ЭЗЭНд зориулж ундаан өргөлийг цутгахгүй ба тэдний тахилууд нь Түүнд таалагдахгүй. Тэдний талх нь гашуудагсдын талх мэт байх бөгөөд түүнээс идэгчид бүгд бузарлагдах болно. Учир нь тэдний талх нь зөвхөн өөрсдийнх нь төлөө байх бөгөөд ЭЗЭНий гэрт орохгүй.

Gade chapit la Kopi




Хосеа 9:4
33 Referans Kwoze  

Миний өргөл тахилд Тэд махыг тахиж, түүнийгээ иддэг. Гэвч ЭЗЭН үүнийг нь эс таална. Одоо Тэр хилэнцийг нь санаж, Нүглийнх нь төлөө тэднийг шийтгэнэ. Тэд Египет уруу буцах болно.


Над уруу Шебагаас гүгэл, Алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ? Шатаалт тахилууд чинь хүлээн зөвшөөрөгдмөөргүй агаад Өргөлүүд чинь Надад тааламжтай бус байна.


Би үүнээс гашуудлын үед идээгүй, бузартсан үедээ ч хүрээгүй, үхэгсдийн төлөө өргөөгүй. Би ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсон дагаж, надад Таны тушаасан бүгдийг ёсоор биелүүлсэн.


ЭЗЭН зөөлрөхөө больж, Ерөөлөө ардаа орхин Бурхан ЭЗЭНд чинь зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг Орхихыг хэн мэдлээ?


Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, ноёнгүй, тахилгүй, ариун баганагүй, ефодгүй, гэрийн шүтээнгүй үлдэх болно.


Чимээгүй гашууд. Үхэгсдийн төлөө бүү гасал. Толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмс. Сахлаа бүү далдал. Хүмүүсийн талхыг бүү ид гэв.


Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол мах бие минь юм гэж айлдлаа.


Та нарын хийдэг өөр нэг юм энэ байна. Та нар ЭЗЭНий тахилын ширээг нулимс, уйлаан ба ёолох дуугаар бүрхдэг. Яагаад гэвэл Тэр цаашид өргөлийг ойшоохгүй, түүнийг та нарын гараас таалалдаа хүлээн авахгүй.


Шатаалт тахил, Идээн өргөлүүдийг Надад өргөсөн ч Би эс хүлээн авна. Эвийн тахилын тарган мал уруу чинь ч хүртэл Эс харна, Би.


Тахилч нар аа, Биедээ таар нөмөрч, гашуудагтун. Тахилын ширээний үйлчлэгчид ээ, Орилон уйлагтун. Бурханы минь үйлчлэгчид ээ, Ирж таар нөмрөн шөнийг өнгөрүүлэгтүн. Учир нь идээн өргөл, ундаан өргөл нь Бурханы чинь өргөөнөөс алдрав.


Та нар Езекиелийн үйлдсэн адил үйлдэх болно. Та нар сахлаа далдлахгүй, хүмүүсийн талхыг идэхгүй.


Үхэр алдаг нэгэн нь хүн алаачтай адил, Хургаар тахил өргөгч нь нохойн хүзүү мушгигчтай адил, Идээн өргөл өргөгч нь гахайн цус өргөж байгаа мэт, Үнэртнээр санамж өргөл хийгч нь шүтээнийг магтагчтай адил юм. Тэд замаа сонгодог бөгөөд сэтгэл нь ёс бусдаа баярладаг.


Гуу жалгын гөлгөр чулуунуудын дундах нь чиний хувь юм. Тэд, зөвхөн тэд чиний шавга мөн. Чи тэдэнд л ундаан өргөл асгаж, Идээн өргөл өргөсөн билээ. Үүнд чинь Би санаа амрах болж байна уу?


Израилийн хөвгүүдэд тушаан, “Та нар товлогдсон цагуудад Миний өргөл, тааламжит үнэр буюу галаар өргөх тахилын хүнсийг авчрахдаа анхаар” гэж тэдэнд хэл.


Тахилч Аароны үр удмаас согог гажигтай нэг ч хүн ЭЗЭНд галан тахил өргөхөөр ойртож ирэх ёсгүй. Тэрээр согог гажигтай тул Бурханыхаа талхыг өргөхөөр ойртон ирэх ёсгүй.


Ааронтай ярин “Чиний үр удмын аль ч үеийнхнээс согог гажигтай ганц ч хүн Бурханы талхыг өргөхөөр ойртох ёсгүй.


Тэрээр Бурханы чинь талхыг өргөдөг учир чи түүнийг ариун хэмээн өргөмжлөх ёстой. Тэр чамд ариун болог. Учир нь та нарыг ариусгадаг ЭЗЭН Би ариун юм.


Тэд Бурхандаа ариун байх бөгөөд Бурханыхаа нэрийг гутаах ёсгүй. Учир нь тэд Бурханыхаа талх, ЭЗЭНий галан тахилуудыг өргөдөг учир ариун байх ёстой.


Учир нь бие махбодын амь нь цусанд байдаг. Түүнийг Би тахилын ширээнд зориулан, амийн чинь эвлэрүүллийг хийхээр та нарт өгсөн юм. Учир нь амийн эвлэрүүллийг цус хийдэг юм” гэж хэлэв.


Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр ширээн дээр ЭЗЭНий өмнө талхыг цэгцлэн өрлөө.


Аливаа хүний цогцост хүрсэн хүн нь долоо хоног бузартсан байх ажгуу.


Тавиг талхны ширээн дээгүүр тэд хөх даавуу дэлгэж, түүн дээр таваг, сав болон тахилын хул, ундаан өргөлд зориулсан аягануудыг тавих бөгөөд ширээн дээр байнгын талх байх ёстой ажгуу.


Нэг хурганд шахсан тосны хинийн дөрөвний нэгтэй хольсон ефагийн аравны нэг сайн гурил мөн ундаан өргөлд хинийн дөрөвний нэг дарс байна.


Хэн нэгнийг тайвшруулахаар, тэдний төлөө гашуудан талх хуваахгүй. Эцэг эхийнх нь төлөө тайвшруулах аягыг тэдэнд барихгүй.


Харин хааны идээ тэргүүтэн, түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бохирлохгүй гэж Даниел сэтгэлдээ бат шийджээ. Тиймээс тэрээр өөрийгөө бохирлохгүй байх талаар тайгануудын ахлагчаас гуйв.


Идээн өргөл болон ундаан өргөл нь ЭЗЭНий өргөөнөөс тасарч, ЭЗЭНий үйлчлэгч, тахилч нар гашуудна.


Тэд эргэсэн боловч дээш ханддаггүй. Тэд сэвтэй нум мэт болжээ. Ноёд нь хэлнийхээ догшролоос болж илдэнд унана. Египет газарт тэдний тухай Доог тохуу их болох болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite